Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн сонгуулийг Оросын 32 ажиглагч ажиглана

Сонгуулийн ерөнхий хо­рооны дарга Ч.Содномцэрэн өчигдөр ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын дарга В.Е.Чу­ровыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр  В.Е.Чуров “Энэ оны намар Австрийн Вена хотод болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хурлаар сон­гуульд автоматжуулсан сис­тем ашиглаж буй талаархи харь­цуулсан судалгаа илтгэлүүдийг хэлэлцэхээр товлосон. Үүнд Монголын талын мэдээлэл, туршлага нь ихээхэн сонирхол татах болно. Чухамхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сон­гуулийн явцыг ажиглах хүрээнд сонгуульд ашиглаж буй санал хураалтын автоматжуулсан сис­темийн ажиллагаа, ашиг­лалт сонирхол ихэд татаж бай­на” гэдгийг онцлов.
Энэ удаагийн Ерөнхий­лөг­чийн сонгуулийг ОХУ-ын Сонгуулийн Төв Комисс, Мон­гол Улс дахь Элчин сайдын яамны гээд 32 ажиглагч  ажиг­лахаар үнэмлэхээ авчээ. Мон­голын сонгуулийн бай­гуул­лагын үйл ажиллагаа  нээлт­тэй, ил тод байгааг ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын дарга тэмдэглээд зарим оронд сонгуулийн хэсгийн хороонд гадаадын  ажиглагч ажиглах байтугай орох эрхгүй байдгийг дурдсан юм.
СЕХ-ны дарга Ч.Содном­цэрэн  Ерөнхийлөгчийн сон­гуулийн онцлог  түүний бэлтгэл ажлын явц ялангуяа сонгуульд автоматжуулсан системийг хэрхэн  ашиглаж буй  талаар  зочдод танилцуулсан.  Уул­залтын төгсгөлд хоёр улсын сонгуулийн байгууллагын хам­тын ажиллагааг хөгжүү­лэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ОХУ-ын Сонгуулийн Төв комиссын дарга В.Е.Чуровт Монголын Сонгуулийн бай­гууллагын тэргүүний ажилтан хүндэт тэмдгийг гардууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан