Оросын хамгийн сонин 10 хөшөө
2013 оны 6 сарын 26
Хөшөө гэдгийг чинь заавал талийгачид зориулж босгодоггүй юм байна. Орос орон энэ хуучин уламжлалаас салж сүүлийн 10 жилд хот орчныхоо өнгө үзэмжийг сайжруулах үүднээс хөшөө, уран баримлын  шинэ шинэ дэвшил гаргасан. Хамгийн сонирхолтой 10 хөшөө, баримлыг толилуулж байна.

Чихэрлэгийн “Нөхөрлөл” хөшөө. Москва хот.

Энэ хөшөө нийслэл Москвагийн Руставеллийн гудамжинд, чихэрлэгийн үйлдвэрийн дэргэдэх энэ хөшөө бол орос ардын “Үнэг тогоруу” үлгэрээс сэдэлтэй. Гэхдээ энэ удаа тэд гартаа 250 кг-ийн жинтэй “Дружба” гэдэг чихэрлэг бариад их л нөхөрсгөөр зогсч байгаа нь энэ.

Шувуухайн хөшөө. Санкт-Петербург

Энэ уг нь зүгээр л нэг жижигхэн шувуухайн хөшөө, баримал. Жижигхээн энэ хүрэл шувуу хүсэл биелүүлдэг гэдэг болохоор хүн бүрий зоосон мөнгө тавьж, хүслээ шивнэдэг. Залуучууд бол бүр хундага дарс амсуулна гээч.

Сантехникч Степаныч. Омск хот

Сантехникч Степаныч Люблины өргөн чөлөөний дулааны худгаас гарч ирж байгаагаар дүрсэлсэн энэ хөшөө хотын хүмүүсийн хайртай хөшөөний нэг. Хажуугаар нь өнгөрсөн хүн бүр л Степанычийг тамхиар дайлна. Ийм хөшөө бас Словакийн Братиславт байдаг.

Усан хангамжийн хөшөө. Мытищи хот

Үзүүрт нь крант, хаалт бэхэлсэн гурван төмөр хоолой бүхий энэ хөшөөг Мытищины усан хангамжийн байгууллагын 200 жилийн ойд зориулан босгожээ. Хүмүүс хэдийгээр энэ хөшөөг согтуу сантехникч, Марсианы гурван хөлт зэргээр янз янз нэрлэдэг ч хотын нэг л дурсгалт газар болсоор байдаг.

Халаалтын радиатор. Самар хот

Төвлөрсөн халаалт гэдэг бий болж байшин барилгуудад халаалт түгээдэг гол төхөөрөг болсон энэ хийцийг мэдэхгүй хүн ховор. Энэ гайамшигт зүйл бий болсны 150 жилийн ойд зориулж 2005 онд Самар хотод босгосон хөшөө.

Давсалсан өргөст хэмх. Луховицы хот

Хүн, амьтанд зориулсан хөшөө мянга түм. Харин Луховицынхан хотынхоо 50 жилийн ойд зориулж орос хүн бүрийн дуртай давсалсан өргөст хэмхний хөшөө босгожээ. Луховыц бол оросын зах зээлд өргөст хэмх нийлүүлдэг гол нийлүүлэгчийн нэг.

Аз жаргалын хөшөө. Томск хот

“Нэг нохой амьдарч байжээ” гэдэг хүүхэлдэй киноноос сэдэвлэсэн, сэтгэлгээний энэ хөшөө аз жаргал гэж юу юм бэ гээгт хариу өгнө. Уран браималчдынхаар бол аз жаргал гэдэг нь алдар нэр, мөнгө хөрөнгөд биш харин жирийн хүмүүсийн баяр баясгалан, өөрийнхөөрөө байх л жинэхэн аз жаргал гэдгийг харуулсан гэнэ.

Матарт зориулсан хөшөө. Ижевск хот

Гудамжны түшлэгтэй сандал дээр сууж байгаа алдарт Гена матар хальтхан харвал яруу найрагч Пушкины хөшөөтэй адил. Энэ хөшөөг 2005 онд Ижевскийн 24 дүгээр сургуулийн эсрэгт талд байрлуулсан байдаг.

Жүжигчин Леоновын “Доцент” хөшөө. Москва

2001 онд нээсэн энэ хөшөө алдарт жүжигчин Евгений Леоновын “Гайхамшиг  залууст амжилт” гэдэг инээдмийн киноны Доцентын дүрийг илэрхийлсэн. Тэрээр шоронд очоод өөрийн байр сууриа олж авахын тулд хоёр хуруугаараа дохин хүмүүсийг айлгаж байгаа содон төрхийг харуулснаараа хэн бүхний танил хөшөө

Хашаачин Лужковын хөшөө. Москва

Оросын нийслэл дэх  орчин үеийн урлагийн музейн хашаанд босгосон энэ хөшөөнд Москва хотын дарга асан Лужковыг ишиндээ гудамжны гэрэл байрлуулан хогийн шүүр бариад зогсч байгаа хашаачны дүрээр харуулсан байдаг. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.