Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үерт урссан машин зах зээлийн үнээс 20-30 хувь хямд байдаг

Автомашины томоохон зах зээл болсон АНУ, Япон, Герман, Их Британи гэх мэт том орнуудад үер болсны дараагаар нэгэн үзэгдэл тогтмол ажиглагддаг. Тэр нь үерээр живж эздэдээ гологдон хэрэггүй болсон машиныг хямд үнээр авч, өнгөц засвар цэвэрлэгээ хийсэн болоод машины эрэлт ихтэй бусад орны зах зээлд зарах юм.

Энэ удаад ч Европын орнуудыг хамарсан асар хүчтэй үерийн дараагаар живсэн  машинуудаа бусад орны зах зээлд олноор зарж эхэллээ. Үер хоёр долоо хоног орчим үргэлжилж  Европын 15 орныг хамарсан юм. Германы Бавар, Саксон, Баден-Вюртемберг, Тюрингия мужууд үерт хамгийн их хохирсон.  Чехийн бүх нутагт онц байдал  зарласан бол Австрийн баруун нутгууд хамгийн их өртжээ. Зөвхөн нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоо хэдэн зуун мянгад хүрч байлаа. Харин аврагчид тэдний машиныг аварч байсан нь юу л бол. Тэгэхээр тэр олон зуун мянган хүний хэдэн арван мянган машин живээд үлдсэн.
Үерийн ус асар их шавар шороотой байдаг.  Тэр шавар шороо нь урсч байхдаа бутран жижгирсээр хамрын тамхи шиг маш нарийн тоосонцор болно. Дараа нь живсэн машины бүх л эд анги руу устай  нэвчин орно. Ус хатсаны дараа хөдөлгүүр, хурдны  хайрцаг гээд асар нарийн тоос чихэж орох бүх л боломжтой газар тогтож үлдэнэ. Дээр нь ус өөрөө цахилгааны холбоосуудыг хамгийн ихээр гэмтээдэг. Ингээд л эвдрэлийн эх үүсвэр болно.

Үер болсон том орнуудад авто машины тоосонцор орсон бүх эд  ангийг нарийвчлан цэвэрлэх, сэлбэх, тохиргоо хийхэд цаг их авна, гарах зардал ч өндөр. Тиймээс хэдий үнэтэй машин байлаа ч хямд үнээр зараад даатгалын нөхөн төлбөр дээрээ бага мөнгө нэмэн шинэ машин авсан нь хамаагүй ашигтай байдаг.

Мэдээж живж гологдсон машинууд болохоор асар хямд зарагдана. Энэ сайхан боломжийг шударга бус бизнес эрхлэгчид овжноор ашиглахгүй бол “нүгэл” болох нь ойлгомжтой. Тэд ёстой л сүрэг хонин дунд орсон чоно шиг бүгдийг хуу хамцгаадаг. Жишээлэхэд, энэ удаад Чехэд живсэн “Lexus”-ийг 2000 еврогоор авч байна. “Lexus” ийм үнэтэй байхад бусад арай хямд машины  үнэ ямар байхыг та төсөөлөөд үзээрэй. Бараг л багцаар нь бөөндөж дэндүү хямдхан зардаг гэвэл онц хэтрүүлэг болохгүй.

Заавал өөрөө очих гээд хэрэггүй интернэт дэлгүүрт хандаад захиалахад л хангалттай. Ийм хямд үнээр авсан машинуудаа хооронд нь сэлгээд хатааж цэвэрлэн үнийг нь хэд дахин нэмээд худалддаг.
Нарийн мэргэжлийн үзлэг, шалгалт хийгээгүй тохиолдолд жирийн худалдан авагч өнгөц хараад живсэн машин байна гэж таних бараг боломжгүй. Тэгээд ч үнэ нь адил загварын машинаас 20-30 хувь хямд зарагдаж байгаа болохоор мэдэхгүй хүмүүс бушуухан авахын түүс болно.

Харин авснаас хойш ойролцоогоор сарын дараа­наас эхлээд цахилгаан төхөө­рөмж, АBS ба ESP систем, ос­лын дэр, хурдны хайрцаг, хөдөлгүүр, мосттой холбоотой эвд­рэл тасрахаа байхын дээр их бие нь хурдан идэгдэн салмайрч, дотор тал нь ялзран өмхийрч эхэлдэг. Боломжийн үнээр авсан машин болохоор хэрэглэгч шууд хаях гэж яарахгүй. Аль болох засаад сэлгээд унахыг хичээнэ. Тэгээд л сэлбэгийн дэлгүүр, засварын газрын босго элээгч болж хувирах нь ойлгомжтой. Эцсийн бүлэгт хямд үнээр боломжийн унаа  авлаа гэсэн чинь бүр ч их зардал чирэгдэл гаргаад хохирч таардаг.
Машин живсэн гэдгийг илтгэх хэд хэдэн шинж байдаг ажээ.
Юуны өмнө яг адил загварын  машинуудаас 25-30 хувь хямд үнэ санал болгодог. Зальтай хүн бол адил үнээр зарах мэх гаргаж болзошгүй тул дараагийн шинжийг илүүтэй анхаарах хэрэгтэй.

Үүнд:
• Гэрлийн ойлгогч дээр үерийн уснаас үлдсэн бохир толбо, элс үлдсэн байна. Гэрлийн шилэн дотор ууршсан усны дусал цугларна.
•Агааржуулагчийг нь асаахад хянах самбар, урд шил  цантана.
• Усны замаг, намаг эсвэл хүчтэй агаар цэвэршүүлэгчийн эвгүй үнэр. Үерт орсон машины салоныг бүрэн цэвэрлэх боломжгүй байдаг болохоор замагны үнэр яасан ч үнэртдэг. Худалдагч нь үнэрийг дарахын  тулд хурц үнэртэй агаар цэвэршүүлэгч ихийг цацаж аргалдаг.

• Таваас цөөн жил унаж байгаа машинд зэвний ор байх ёсгүй. Зэв байгаа эсэхийг шалгахдаа ямар ч тохиолдолд усанд удаан хугацаагаар байх боломжгүй контакт, гал хамгаалагч, наклад дотор тал гэх мэт хэсгийг  шалгаж үзэх хэрэгтэй.
• Живсэн машины эд ангиуд ч сэлбэг болгон ашиглах боломжгүй. Дээр дурдсанчлан хүний нүдэнд харагдах нарийн тоос шигчихсэн байдаг болохоор  бүтэн машинтайгаа адил хэсэгхэн явахад л салаад унана.
Энэ жил Европыг бүрхсэн үер нь 2002 оны үерээс ч илүү хохирол учруулсан гэх. Гэлээ гээд живсэн машины бизнес 2002 онд ч үерийг дагаад нэг хэсэг цэцэглэж байгаад намжсан.

Японд болсон аймшигт цунамийн дараа олон мянган машин дээрх загварын дагуу зарсан. Гай болж цунамийн үеэр Фүкүшима дахь цөмийн цахилгаан станцад осол гарч цацраг идэвхит бодис алдагдсан. Үүнээс цунамигаар живсэн машинууд нь хурдан эвдрэхийн дээр цацраг идэвхт аюултай болсон байдаг. Өөрөөр хэлбэл худалдан авсан хүний хэтэвчинд төдийгүй эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, аминд ч хүрч магадгүй болсон юм. Цунамийн дараа манайд Японоос орж ирсэн нэг машины цацраг идэвх хэвийн хэмжээнээс хэд дахин өндөр байсныг манай холбогдох албаныхан илрүүлээд аюулыг саармагжуулах арга хэмжээ яаралтай авсан тохиолдол гарч байсныг уншигч та санаж байгаа байх.

Нью-Йорк хот, хэд хэдэн мужийг живүүлж асар их хо­хирол учруулсан “Сэнди” хар салхины дараа яг энэ үзэгдэл давтагдсан. Ази, Евро­пын худалдан авах чадвараар дун­даж, хуучин машин хэрэглээд сурчихсан орнуудын зах зээл дээр живсэн машинууд олон мянгаараа орж ирсэн байна.
Иймд машин авахын өмнө хаанаас, хэдийд орж ирсэн, тухайн үед оруулж ирсэн улсад нь үер болж байсан эсэх гэх мэт олон зүйлийг лавлан шалгах, авахын өмнө дээрх шинж тэмдгийг нарийвчлан сайтар шалгаж байхад огт илүүдэхгүй болов уу.

0 Сэтгэгдэл
Далайн Зээлдүүлэгч болон Барьцаа зээл нь жижиг, том хэмжээний хязгаарлагдмал. Бид зээлийг 2% хүүтэйгээр гарч өгнө Манай мэргэжилтнүүд мөнгө хэрэгтэй хүмүүсийн тусламж болон бидний үйлчилгээг хүн бүрт ашиг тусын тулд хийж юу ирж байна. Бидний үйл ажиллагаа тоог нэмэгдүүлэх, дээр хүргэх боломжийг олгох үүднээс бид тэсэн ядан хүлээж, эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдан авах, хөдөө аж ахуйн төсөл ололт, эсвэл өөр өөр барилгын төсөл болон бусад төрлийн санхүүгийн хүндрэлтэй байх нь хүн бүрт мөнгө зээл өг. Бидний санал болгох ашиг сонирхол байгаа бол та us.Email Хаяг холбоо барина уу, oceanlenders05@gmail.com

Хамгийн их уншсан