Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын ерөнхийлөгч дахин сонгогдлоо


Өнгөрсөн 29-ны өдөр болсон сонгуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дахин ялж хоёр дахь удаагаа сонгогдлоо хэмээн тус улсын Сонгуулийн Ерөнхий хороо мэдээллээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Ц.Элбэгдорж 50 жаахан илүү хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч МАН-аас нэр дэвшсэн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ сонгогчдын 42 хувийн санал авсан байна. Хэдийгээр засгийн газар старатегийн ач холбогдолтой үйлдвэрлэл, ялангуяа нүүрс, алтны үйлдвэрлэлд төрийн хяналт тогтоохыг эрмэлзэж байгаа ч АН-аас нэр эвшсэн Ц.Элбэгдорж  харин ч чөлөөт зах зээлийн төлөө байгаа юм. Тэр бас гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг дэмжинэ гэж байна. Түүний бүрэн эрхийн хугацаанд энэ талаар ихээхэн ахиц гарсан гэж Reuters агентлаг тэмдэглэжээ. Өнөөдөр монголын гол худалдан авагч Хятадад түүхий эдийн эрэлт багасч, үүнийг дагаад үнэ унаж байгаа нь монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээн Reuters бичиж байна. 2011 онд монголын эдийн засаг 17 хувиарөссөн бол 2012 онд 12 болж буурсан. Гэтэл 2013 оных дөнгөж 5,5 хувь байх нь хэмээн шинжээчид  урьдчилан тооцож байна. Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан юм.
Ц.Элбэгдорж 1990 онд коммунист дэглэмийг түлхэн унагаасан ардчилсан хувьсгалын гол зүтгэлтний нэг юм. Тэр  энэ удаа байгалийн нөөц баялгаа ашиглаж ард түмний амжиргааг дэшлүүлнэ гэж амлаж байгаа юм хэмээн оросын http://lenta.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан