Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аделийн шинэ шивээс

Дуучин Адель шинэ шивээсээр өөрийгөө гоёжээ. Гэхдээ түүний шивээсийг урьд нь харж байсан мэт санагдаж магадгүй. Учир нь, Адель жүжигчин Лана Дел Рейн шивээсийг дуурайлгаж хийлгэсэн аж. Тэрээр зүүн гартаа “Paradise” хэмээх үгийг шивүүлсэн байна. Тэрээр шивээсээ оддын шивээсийг хийдгээрээ алдартай Нью-Йоркийн Банг Бангаар урлуулсан аж. Энэ бол Аделийн анхны шивээс биш бөгөөд өнгөрсөн Грэммийн наадмын өмнө чихнийхээ ард А үсэг шивүүлсэн байсан юм. Энэ нь Аделийн өөрийнх нь нэр гэхээс илүүтэй хүү Анжелогийнх нь нэрийн эхний үсэг хэмээн хэвлэлүүд бичиж байсан билээ. 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан