Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бутаны төмөр зам өргөн царигтай байсан бол хятадууд халдахгүй


Хятадын Ардын чөлөөлөх арми Бутаны газар нутгийн гүнд цэргийн гурван бааз байгуулж, туг далбаагаа хатгаад байгаа тухай Энэтхэгийн тагнуулын эх сурвалж мэдээллээ. Хята­дын цэргүүд өнгөрсөн тав­дугаар сарын 24-нөөс хойш тэнд байрлаж байгаа гэнэ. Байрлаад зогсохгүй хоёр ч хэсэг газарт хяналт тог­тоож, түлш тээвэрлэж явсан ту­­хай тагнуулын мэдээлэл бай­­­­­­­­­­­­на. Энэ талаар Бутаны эрх баригчид, засаг захиргаа юу ч дуугарахгүй, дотоодын хэв­­лэлүүд ч нь таг чимээгүй байгаа ч Хятадыг Бутан руу нэвт­рүүлэх өөрийнх нь ашиг сонирхолд нийцэхгүй, аюулгүй байдалд нь заналхийлж мэ­дэх учир Энэтхэгийн тал энэ та­лаар олон улсад мэдээлж байна.

Энэтхэг дэх Бутаны Элчин сайдын яам гэхэд “Манайх Хя­тадтай хилийн асуудлаа яг таг тохиролцоогүй байгаа уч­раас энэ талаар ярих ямар ч боломжгүй” хэмээн мэдэгдэж байна.

Хятад-Бутан хоёр улс хоорондоо 470 километр урт үргэлжлэх хилээр зааглагддаг боловч түүний 25 хувь нь одоо хүртэл эцэслэн тогтоогдоогүй, ямар газар нутаг аль улсынх нь хил хязгаарт багтах нь то­дорхойгүй байдаг. Хил тог­тоох асуудал сунжирсаар, бутанчууд ч энэ асуудалд удаан хойрго хандаж байгааг ашиглаад Хятадын зүгээс тус улсын нутаг дэвсгэр рүү цэрэг арми чөлөөтэй нэвтрүүлж, байрлуулах явдал нэг биш удаа гарч байгаа юм. Өнгөрсөн оны тавдугаар сарын үеэр Хятадын цэргүүд Бутаны нутаг дэвсгэрт байрлаж байгаад бүр аравдугаар сарын 5-нд гарсан. Ингээд гарахдаа тэр буудалласан газраа өөрийн эзэмшлийн газар нутаг хэмээн зарласан байна. 2010 онд газар нутгийн хэмжээ нь 46500 хавтгай дөрвөлжин километр гэж тооцогдож байсан Бутаны нутаг дэвсгэрээс хойд хэсгийнх нь 8229 хавтгай дөрвөлжин километрийг Хятад өөрийн эзэмшил хэмээн зарласнаар одоо тус улсад ердөө 38390 хавтгай дөрвөлжин километр л “үлдээд” байгаа юм.

Хэрвээ хилийн маргаанаа Бутан яаралтай шийдвэрлэж авахгүй бол газар нутгийнхаа 10 хувь буюу өмнө байсан 46500-гийн 4500 хавтгай дөрвөлжин километрийг нь Хятадад алдаж болзошгүй гэж энэ талаар судалдаг доктор Го­вин­да Ризал мэдэгдсэн байна.

Ер нь, Хятад хил залгаа оршдог 14 улс орноос аль болох газар нутгийг өөрийн талд шилжүүлэх гэж хичээдэг. Тэд Бутанд өөрсдийн “дураар” цэргээ оруулж “хүчээр” нэг үзэхийн хажуугаар тус улсад ЭСЯ нээж, Консулын газрыг нь Хонконгт нээх, төрөл бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр “сайн” харилцаа тог­тоох гэж эрмэлзэж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор төмөр замын асуудал маш хурц тавигдаж байгаа гэдгийг онцлох хэрэгтэй. Учир нь, аливаа нэг улс руу дайран орсон армийн анги нэгтгэлүүд араасаа хангалт авах зайлшгүй шаардлагатай байдаг. Зэвсэг, сум, хоол хүнс гээд дай­ны ажиллагаа явуулахад шаард­лагатай бүх зүйлээр хан­гах ёстой.

Машинаар тэр их хангамжийг хүргэж дий­лэхгүй, онгоцоор бол үнэтэй. Тиймээс төмөр зам л хамгийн тохиромжтой болж таардаг. Хэрэв Бутан өргөн царигтай төмөр замтай байсан бол Хятадын армийн ангиуд яагаад ч тэнд кэмп байгуулан тухлах боломжгүй гэж ажиглагчид үзэж байна.

0 Сэтгэгдэл
Монголчууд минээ иймэрхүү аргаар бидний тархийг угаахийг үеийн үед сэдэж байдаг их гүрнүүдийн бодлогын тоглоом болж өөрсдөө өөрсдийн тархиа угаах хэрэг юун билээ. Үүнийг бичсэн өчүүхэн бээр та өөрдөө болон үр хүүхдийнхээ төлөө бодоорой. Монголчууд бид мөнх тэнгэрийн хүчин доор билээ.
яахаараа ингэж худлаа бичдэг байнаа. Тэр бутанд чинь нарийн төмөр зам битгий хэл төмөр зам ч байхгүй уул улс. Худлаа хүмүүсийн толгойг эргүүлэхээ болиоч
Өргөн төмөр зам гэхээр тэгээд Оросоос вагонуудаа авах уу? Орос манай хоёрт л байдаг гээ биз дээ. ккк
Хятад гэдэг ийм л орон доо,Хаана ч очсон амархаан эзэн суучих хүмүүс. Ичих булчирхай бол байхгүй байхаа.
Хамгийн их уншсан