Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Обамагийнхан Н.Манделагийн цаг үеэр аялав

АНУ-ын Ерөнхийлөгч Б. Обама хэдий Африк гаралтай нэгэн боловч түүний Африкийн орнуудад  хийж буй айлчлалыг эсэргүүцэн дургүйцэх хүн цөөнгүй байна. АНУ-ын засаг захиргааны гадаад бодлогыг эсэргүүцсэн хүмүүс түүнийг Өмнөд Африкт айлчилж байх үеэр жагсаал хийсэн ч Б.Обама хуваарь ёсоор төлөвлөсөн бүх ажлуудаа хийж гүйцэтгээд Танзанийг зорьсон байна.
Б.Обама Өмнөд Африкт байх хугацаандаа Нельсон Манделагийн  18 жил хоригдож байсан Роббен арал дахь шоронд гэр бүлийнхээ очиж, тэр цаг үеийн үүх түүхийг өөрийн нүдээр харж мэдэрчээ. Тэрээр Роббен айландын шоронгийн дурсгалын дэвтэрт өөрийн гараар үг бичиж үлдээж, Н.Манделагийн яг хоригдож байсан өрөөнд хүртэл орж үзжээ.   Тэрээр 2006 онд Өмнөд Африкт айлчилж байх үедээ “өөрийн баатар” хэмээн нэрлэдэг Н.Манделагийн амьдралын хамгийн хүнд жилүүдийн гэрч болсон энэ газар ирж байсан боловч энэ удаа гэр бүлийнхэнтэйгээ дахин ирсэн юм. Тэрээр өөрийн шүтэн биширч явдаг Н.Манделагийн бие тун хүнд байгаа энэ үед түүнийг эргэхээр эмнэлэгт очих нь тохиромжтой биш гэж үзээд, гэр бүлийнхэнтэй нь уулзаад буцжээ.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан