Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ер нь бол хийж болдог юм байна


МАН-ын ээлж халаагүй, угсаа залгамжлан  эрх барьсан он жилүүд ард хоцорч төр солигдоод нэгэн жилийн нүүр үзлээ. Энэ хооронд улс төрийн ч, нийгэм эдийн засгийн ч олон үйл явдал ар араасаа болоод өнгөрч. Мэдээж нэг л жилд болдог бүхий л үйл явдлууд, ажил үйлчилгээ юу эс байхав дээ.

Энэ бүхнигй нэг бүрчлэн дурдалгүй зөвхөн нийслэл хотод гарсан өөрчлөлтийг хараад гайхаж байгагаа нуулгүй өгүүлэх минь.
Өнгөрсөн 10, 20 жилд халцгай байж, хаврын хаварт улаан шороо босгож байдаг, нийслэл хотын гудамжин дахь зүлэг чинь хаа сайгүй ургаад эхэллээ. Машин зам, барилгын өмнөх хэдэн талбайгаас бусад нь халцайгаад хар шороо, зарим нь улаан элс болчихсон салхи хөдлөхөөр л улаан шороо босоод байдаг байсан чинь энэ жил бүгдийг нь хагалж, сийрэгжүүлээд үр суулгаад нийлэг туузаар хүрээ татчихсан нь одоо бүр ногоорчихсон байна.

Үгүй ингээд сайхан зүлэгтэй болоод ирэхээр иргэд ч хайрлаад дээгүүр нь гишгиж туучаад байхгүй юм. Төрийн ордны баруун зүүн тал, бага тойруу, 11 дүгээр хороолол..... гээд хаа сайгүй мот бутны доогуур ногоон зүлэг.
Сэтгэл гаргаад хүмүүс нь хийгээд байвал болж бүтдэг юм байна, тэр хэрээр нь хүмүүс хайрлаж ариглаж гамнадаг юм байна.

Өнгөрсөн он жилүүдэд хот тохижуулах, цэцэрлэгжүүлэх газар гэж байсан уу, байсан. Тарьдаг л байсан,харамсалтай нь зүлэг бүү хэл мод нь ургадаггүй байсан. Хотын хэдэн үеийн дарга нар М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар мод, зүлэг ургуулж чадахгүй болохоороо сүүлдээ модон доогуурх зүлэг байдаг газрыг цементэн хавтангаар бүрсэн. Нэг хэсэг газрыг нь авлигаар худалдаж мөнгийг нь өөрсдөө завшчихаад үлдсэн жаахан ногоон байгууламжийг нь тордож чадахгүй болохоороо цементээр бүрж эхэлж байсан нь тэр. Ийм “цементэн” зүлэг  одоо МИУС-ийн баруун тал, 11 дүгээр хороолол гээд олон газарт байгаа.
Нийслэлийн гудамжинд бас байсхийгээд л цэвэрхэг тохилог хогийн сав таараад байдаг болж.

Ер нь хийгээд байвал болдог юм байна. МАН-ын засаглалын үед ЗЦГ гэж нэг байгууллага чухам л “Яавал жолооч нарт хүндрэл бэрхшээл учруулж, торгож шийтгэж байх вэ” хэмээн ажиллаж хамаг л замыг хааж, шөнө нь тэмдэг байрлуулаад мэдээгүй жолооч нарыг өглөө нь торгож бахаа хангадаг байсан.
Гэтэл ердөө л энэ хавар тэдний санаатайгаар  хийсэн бэрхшээлтэй уулзвар тойруугийн хэдийг нь засаад янзлаад, өргөтгөөд дөрвөн замын уулзвар болгочихов. Хэдий хугацаанд хийж болж байна гээч. Ердөө 7-10 хоног.  
Өмнө нь лавтай 10 дугаар сарын дунд гэхэд нийслэлд зам засварын ажил үргэлжилж, жолооч нарын үгийг барж байгаад хавар нь гүйцээнэ хэмээн хойш тавьдаг байсан биш бил үү.

Гэтэл өнөөдөр энэ бүхэн мартагдах тийшээ хандлаа. Саппорогийн тойруу, Хан-Уул дүүргийн үйлчилгээний төвийн дэргэдэх,  III-IY хороолол руу өгссөн уулзвар зэргийг чинь дөрвөн зам болгочихлоо.

Хүний төлөө юм хийнэ, мэргэжлийн үүднээс зохион байгуулна гэдэг чинь Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарын найз долдугаар анги төгссөн хүний хийдэг ажил биш юм байна. Мэдлэг мэргэжил, сэтгэл гэж нэг юм байдаг юм байна.
Улс төрийн томоохон кампанит ажлыг ч сайн зохион байгуулчихаж бас болдог юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд болоод өндөрлөлөө. Монголын ард түмэн төрийн тэргүүнээ хэл амгүй сайхан сонгочихлоо.

Үүнээс өмнө сонгууль гэж ямар юм болдог байлаа. Тээр тэнд баг, хорооны төв дээр ард иргэд нь хэрэлдэж муудалцаад , “энд ч туг лозон урлаа, гэр нураалаа” гэлцээд намууд нь өөр хоорондоо бичиг илгээн хэрүүл уруул хийж хэвлэлийн хурал зарлаад “ялсан, ялаагүй” гэж заргалдаад л..... МАН-ын зохион байгуулсан зарим сонгуулийн маргаан хэдэн жил үргэлжилж өнөөдөр ч дуусаагүй байгаа билээ.

Харин энэ жил ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар “АН-ынхан олонхийн хүчээр хууль баталж ерөнхийлөгчийн сонгуулийг булхайтай явууллаа” гэж сонгуулийн санал хураалт дуусаагүй байхад хууль зөрчин мэдэгдэл хийсэн. Тийм ээ, АН, УИХ-д олонх болоод баталсан хуулиар сонгууль явуулахаар булхай луйваргүй, шударга болдог юм байна. Харин МАН-ынхан хуучны луйварддаг аргаараа сонгуулийн өдөр хэвлэлийн хурал зарлаж хууль зөрчсөн болж таарлаа.

Хэн хүний нүдэнд харагдаж, гарт баригдахаар хийсэн зүйлүүдийн захаас нь дурдахад л энэ. Ер нь л олон түмний төлөө хийе гэсэн сэтгэл байгаад зүтгэл байвал, зохион байгуулж чадвал болохгүй юм, бүтэхгүй зүйл  гэж байдаггүй юм байна гэж ойлгож байна.

Одоо ганцхан зүйлийг л ер ойлгохгүй байна. Өмнө нь энэ бүхнийг хий гээд төрөөс хуваарилаад өгсөн мөнгө төгрөг нь хашаа урсаад алга болдог байсан юм бол. Зарим нэгийг нь хийгээд байгаа юм шиг харагддаг байсан атлаа, тэр үед ажиллаж байсан хүмүүс нь ямар хүн байсан болоод хийсэн бүхэн нь үр дүнгүй, чанаргүй болдог байсан юм бол.....М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр дарга аа.

0 Сэтгэгдэл
Үнэхээр тийм шүү. Энэ жилээс маш их ажил хийгдэж байна. Үнэхээр баяртай байна.
Zagatnasan gazar maajiv.... Yag unen ter urid n ajil hiine gej gurildaad, mungiig n harmaandaa heevneg chiheed suuj baidag baijdee.
Хамгийн их уншсан