Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Живсэн хөлгүүдээс олдсон гайхамшигт эрдэнэс


НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн тооцоолсноор манай гариг дээрх далай тэнгисийн ёроолд гурван сая орчим хөлөг хэвтэж байгаа гэнэ. Далай тэнгисийн тухай олон улсын хууль ёсоор бол живсэн хөлөг, тэдний хэсгийг гаргах нь олон улсын эрх зүйгээр зохицуулагддаг, хэн дуртай хүн татаад гаргадаг, ухаад авдаггүй юм байна.
Энэ бүх хөлгийг, түүн дээр байгаа тэрбум тэрбум доллараар үнэлэгдэх эрдэнэсийг гаргаж авна гэвэл лавтай 400 жил шаардагдах ажил. Гэхдээ л энэ бүхэн олон нийтийн, ялангуяа ийм зүйлийн хойноос хөөцөлдөгчдийн сонирхлыг татсаар байгаа юм.


10.    Салкомб хотын дэргэд живсэн хөлгийн эвдэрхий /одоо үнэлсээр л байгаа/

Вавилон ид цэцэглэж байсан үе болох Манай эриний өмнөх 1200-900 оны үед Английн Девон гүнлэгийн эрэгт нэг хөлөг живжээ. Мемирамидын цэцэрлэгийг хараахан бариагүй, Будда төрөхөд бүхэл зүүн дутуу байсан цаг.
Живсэн хөлгийг 2010 онд олж илрүүлсэн. Сонирхогч археологчид 84 кг жинтэй, янз бүрийн 300 орчим зүйл олжээ. Энд зэс, тугалган гулдмай, гоёл чимэглэлийн зүйлс, зэвсэг байна. Энэ бүхэн нь хүрэл зэвсгийн үед Их британи, Европын хооронд худалдааны том сүлжээ байсныг нотолж байгаагаараа асар их үнэ цэнтэй зүйл болж байгаа юм. Оксфордын их сургуулийн эрдэмтэд олдворуудыг судалж гарал үүслийг нь тогтоохыг оролдож байгаа ч хөлгийн нэг ч эд зүйл бүтэн үлдээгүй байгаа юм.


9. Белитунгийн хөлгийн хэсгүүд / 80 сая доллар /

Энэ бол далайн ёроол дахь арабын хөлгийн анхны олдвор. Индонезийн эргээс 1998 онд олсон энэ хөлгөөс Тан гүрний үе буюу IX  зууны үеийн алтан болон шаазан эдлэлүүд олсон. Энд аяга, бэхийн сав, тусгай зориулалтын сав, чандар хийх сав, үнэт эдлэлийн хайрцаг зэрэг бий. Томоохон олдворууд нь персийн булангийн сувд, алтан аяга, эрднийн чулуу, мөнгөн дашмаг. Сингапурын засгийн газар ачааг авч аялал жуулчлалын газартаа тодорхойгүй хугацаагаар шилжүүлсэн.


8. Алтны хөлөг. / 100-150 сая доллар /

Энэ хөлөг 15 тонн алт ачиж яваад 1857 оны  есдүгээр сард Төв америк орчим живсэн нь тухайн үедээ “1857 оны гамшиг” гэж нэрлэгдэж дэлхийн эдийн засгийн анхны хямралд хүргэж байлаа. 1987 онд илрүүлж татан гаргаснаар  даатгалын 39 компани дээрх алтыг эзэмших эрхтэй гэж мэдэгдсэн. Удаан хугацаагаар маргалдсаны дараа татан гаргасан компани нийт алтны 92 хувийг эзэмшихээр болсон. Алтны нэг гулдмай л гэхэд 8 сая доллар хүрч байсан.


7. Антикитир арлын дэргэдэх үнэт зүйлс.
/ 120-160 сая доллар /


1900 онд Антикитир арлын яг дэргэд живсэн хөлгийг илрүүлсэн. Грекийн археологийн алба шинжилгээний баг илгээж манай гариг дээрх усан доорхи хамгийн том багийг ажиллуулсан. Шинжилгээний өөр нэг анги 1976 онд ачааны ихэнх хэсгийн татаж гаргасаны дотор  манай гаригийн хамгийн анхны компьютер гэж болох тооцоолон бодох төхөөрөг байсан. Мэдээж шил шаазангаар хийсэн гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс, зэс ор, мөнгө байсан. Мөн манай эриний өмнөх 340-330 оны үед урласан Залуу насны бурхны хүрэл баримал байсан нь маш сайн хадгалагдсан байж. Бүх үзмэрийг Грекийн нийслэл дэх Үндэсний археологийн музейд шилжүүлсэн.


6. “SS Республика”-ын  улсын эрдэнэ.
/120-180 сая доллар.


40 мянган доллартай тэнцэх зоосон мөнгө тээвэрлэж явсан “SS Республика” хөлөг 1865 онд хар салхины улмаас америкийн Жоржия мужийн эрэг орчим живж тэндээ 230 гаруй жил болсоныг далайн ёроол судалж, ачаа татан гаргадаг Odyssey компани анх илрүүлсэн. Тэндээс 51 мянга орчим алт мөнгөн зоос,  мянга орчим лонх, стакан, шаазан эдлэл зэрэг 14 мянга орчим эд зүйл олж илрүүлсэн. Ачааны эхний хэсгийг татан гаргаад байтал нэгэн эр Odyssey компанийг шүүхэд өгсөн ч шүүхийн шийдвэр Odyssey-н талд гарснаар ачаа, үнэт зүйлсийг тэднийх эзэмших эрхтэй болсон.


5. Маргад эрдэнийн олдвор
/ одоо ч үнэлсээр л байгаа /

Усан дороос алмаз хайдаг De Beers компанийн геологчид эрэг дээр хаягдсан хөлгийн хэсэг олж хэд хэдэн хавтан гаргаад археологчдыг урьсан байна. Африкийн эргээс олсон энэ “Мянганы олдвор”-т 22 тонн хавтан, зургаан их буу, илд, мянган алтан зоос, зааны 50 соёо байсан. Үүнийг 1533 онд баруун Африкийн эрэгт алга болсон португалийн “Bom Jesus” хөлөг гэж тогтоосон.


4. Британийн засгийн газрын хөлөг / 200 сая доллар /

“SS Gairsoppa” хөлөг 1941 онд немцийн усан доогуур явагчийн торпёдод өртөж живсэн. Энэ хөлөг 914 мянган доллараар үнэлэгдэх 198,444,6 кг мөнгө тээвэрлэж явсан гэдэг. 2010 онд Их британийн тээврийн яамнаас зарласан ачаа татан гаргах тендерт “Odyssey Marine Exploration” компани ялж татаж гаргасан ачааныхаа 80 хувийг өөртөө авах эрхтэй гэрээ байгуулсан. Жилийн дараа Умард Атлантикт усан дор 4,6 км-т байгааг нь илрүүлж нийт мөнгөний 43 хувь болох 48 тонн мөнгө гаргаж аваад байсан ч цаг агаараас болж саатсан. Хожим үргэлжлүүлнэ гэж байгаа.


3. Вайда / 400 сая доллар /

Вайда бол одоогоор олдоод байгаа дээрэмчдийн цорын ганц хөлөг. Үүнээс гадна тэр бол дээрэмчдийн алдарт ахмад “Хар Сэм” хэмээх Белламийн хөлөг л дөө. Хөлгийг олон жил хайсны эцэст 1984 онд олж ачааг нь гаргаж авсан. Энд нь 200 мянга орчим олдвор байсны дотор их буу, зоос, алтан зүүлт, хөлгийн хонх бий. 2007 оноос Вайдагийн үзмэрүүдийг Үндэсний газарзүйн нийгэмлэгийн үзэсгэлэнд тавьж нийтэд үзүүлж эхэлсэн. Үзэсгэлэнг “Жинхэнэ далайн дээрэмчид” гэж нэрлэсэн.


2. Аточийн эрдэнэс. / 450 сая доллар /

1622 онд “Нуэстра Сеньора де Аточа” хөлөг живэх үедээ үнэт чулуу, мөнгө, алт, зэс, гоёл чимэглэлийн зүйлс ачиж явсан байна. Хөлөг испанийн флотын болохоор  Испаничууд хөлгийг эрээд олоогүй, харин 1985 онд олж ачааг нь гаргаж авсан. Гэхдээ хөлгийн хамгийн үнэ цэнтэй хэсэг өнөө болтол олдоогүй.


1.Хар хун төсөл. / 500 сая доллар /

2007 онд “Odyssey Marine Exploration” Гибралтораас АНУ / тодорхой хаяг нь өнөө болтол тодорхойгүй үлдсэн / руу 17 тонн зоос тээж аваачсан.  Живсэн хөлөг колонийн үед олон хөлөг нааш цааш зорчдог байсан далайн их замаас холгүй газраас үүнээс өмнөхөн олдсон байна. Аюулгүй байдлын үүднээс хөлгийн яг байгаа газар, өдөр сар, олдсон зоосны тоог  зарлаагүй. Испанийн засгийн газар энэ хөлгийг 1804 онд британичуудын живүүлсэн испанийн хөлөг гэж мэдүүлснээр таван жилийн дараа Испанийн талд шийдвэр гарч ачааг Испани руу илгээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан