Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй ч амжилтад хүрсэн одууд


Алдар нэрд хүрнэ гэдэг тийм ч амар биш зам туулна. Хүссэн хүн бүр ч од болчихгүй. Амжилтад хүрэхэд нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр хэрэгтэй гэсэн үг ч байдаг. Юутай ч амжилтад хүрсэн найруулагч, хөгжимчин, жүжигчин, тамирчны цаана ийм хэмжээний авьяастай 6000 хүн байдаг гэсэн нэг үг байдаг. Гэтэл бусдаас ямар нэгэн хэмжээгээр дутуу, ялангуяа эрүүл мэндийн хувьд бэрхшээлтэй атлаа тэднээс илүү амжилтад хүрсэн хүмүүс бас байна аа.


10. 3D-г үзэж чадахгүй ч анхны 3D кино найруулсан найруулагч

1952 онд дэлгэцэнд гарсан “Bwana Devil” кино бол 3D киног анх удаа олон нийтэд гаргаж эхэлсэн туршилт байлаа. Харин 1953 онд “Warner Brothers” компани “Лааны тосон байшин” кино хийсэн нь анхныөнгөт 3D кино болсон юм. Компаний энэ киноны найруулагчаар мөрдөгчийн ажлын туршлагатай, унгар гаралтай Де Тотаг урьсан нь алдаагүй ч тэр бага байхдаа өрөөсөн нүдээ алдсан нэгэн байлаа.
Киноны гол дүрд тоглосон Винсент Прайс “Найруулагч хайж байгаад эцэст нь 3D харж чадахгүй хүнийг сонгосон доо. Андре Де Тот сайн найруулагч, гэхдээ  харж чадахгүй хүнийг сонгосон. Андре Де Тот сайн найруулагч, гэхдээ 3D зураг авахад тохирохгүй хүн байлаа. Тэр ямагт л үүнийг яагаад ингэж байгаа юм гэж асуудаг. Үнэхээр ойлгохгүй байсан. Гэхдээ л зураг амжилттай болсон” гэж дурссан байдаг.
Кино 3D үзүүлэлтийн хувьд ч, Винсент Прайсын хувьд ч, аймшгийн киноны хувьд ч  жинхэнэ од болсон ч хөөрхий найруулагч яагаад ингэж хаданд гараад байгаагийн учрыг ойлгоогүй өнгөрсөн л дөө.


9. “Үглээ рэп”-ийн анхдагч багтраатай байсан

Алдар нэртэй рэперүүдийн хэн нь ч гэсэн Big Daddy Kane-ийн хэмжээнд хүрэхгүй гэдгээ албан ёсоор хэлдэг. Тэр бол “Үглээ рэп”-ийн анхдагч пионер гэж болно. Түүний анхны альбом нь хойч үеийнхний сурах бичиг гарын авлага ч гэж болно. Kane жинхэнэ хөдөлмөрч, хамтрагчидтайгаа гар нийлдэг, өөрөө бүжиглэж, дууныхаа үгийг яг л пулемёт шиг хөврүүлдэг байсан.
Харин түүнийг хоолойн архаг багтраатай байсан гэвэл үнэмших үү. Амьсгалын замын энэ өвчин дуулах нь бүү хэл зарим тохиолдолд амь насанд аюултай эрүүл мэндээ анхаарах нь бараг илүү чухал баймаар өвчин. Тэгэхээр   Kane бол эрүүл мэндээсээ үл хамааран энэ урлагт нэрээ гаргаж чадсан цор ганц хүн болж байна. Өөр нэг зүйл бол түүнээс өөр хэн ч түүн шиг бүжиглэж байгаагүй юм.


8.Оскар хүртсэн дүлий жүжигчин

Марла Метлин бол дөнгөж 18 сартай байхдаа сонсголгүй болсон ч бүр хүүхэд байхдаа урлагийнхантай тааралдаж хүүхдийн театрт “Озын орноос ирсэн шидтэн” жүжгийн гол дүрд тоглож байж. Хожим нь Чикагогийн театрт “Бага бурхны хүүхдүүд” жүжгийн эмэгтэй дүрд, 1986 онд Уильям Хёртын киноны эсрэг дүрд тогложээ. Ийн 20 дүр бүтээж, шилдэг эмэгтэй дүрийн төлөө Оскар хүртэснээрээ ийм алдар хүртсэн анхны дүлий жүжигчин болсон байна.


7. Брюс Уиллис 20 хүртлээ гацаа байсан

Холливудын нэрт жүжигчин Брюс Уиллис 1990 онд өгсөн нэг ярилцлагадаа “Намайг гацаа байсан гэдгийг та мэдэхгүй дээ” гэж хэлсэн байдаг. Үнэхээр тэр бүр 20 нас хүртлээ гацаа байсан гэнэ. Тэр бүр нэг өгүүлбэрээ гүйцээх гэж бараг л гурван минут болдог байж. Азаар тэр сургуульд ороод жүжигчний ур чадварын хичээл орж, дасгал хийсээр байгаад гацаа нь арилсан байна. Нээрээ л алтан бөмбөрцгийн эзэн энэ алдартай жүжигчнийг гацаа байсан гэж хэн мэдэх билээ дээ.


6. Баруун гаргүй бейсболч

Мэргэжлийн бейсболын 135 жилийн түүхэнд жинхэнэ од болсон 300 хүрэхтэй үгүйтэй од байдгийн нэг нь төрөлхийн баруун гаргүй төрсөн Жим Аббат байдаг, гэхдээ гол шидэгч нь байдаг байна. Түүнийг бейсбол тоглоход хүн бүр л гайхдаг байтал 1987 онд сонирхогчийн шилдэг тамирчин болов. Тэдний баг кубын шигшээ багийн хожиж байв. Үнэхээр бейсболоор хичээллээж олон арван шагналын эзэн болсон түүний  энэ амжилтыг ямар ч тамирчин давтахгүй л дээ.


5. Нэрд гарсан хөлчүү зохиолч

Стивен Кинг бол өнгөрсөн 40 жилд зохиол бүтээл нь 350 сая хувиар хэвлэгдсэн, нэрд гарсан романч. Гэхдээ тэр 70-80-аад онд хар тамхичин байсан, ер нь архичин л даа. Тэр энэ үедээ “Сөргөлдөөн”, “Тэжээвэр амьтдын оршуулга” зэрэг алдартай романуудаа бичсэн байдаг. Зарим зохиолоо бичих, урагш ахиулахад хүндхэн байсан гэдгээ өөрөө ч хэлдэг. 80-аад оны сүүлчээр хэсэг уухгүй байхаа хэд хэдэн шилдэг бүтээлээ туурвисан. 1999 онд автын аймшигт осолд орсныхоо дараанаас харин жинхэнэ ёсоор уухаа больж уран бүтээлийн замдаа орсон доо.


4. Өрөөсөн чих нь сонсголгүй хөгжмийн зохиолч

Брайан Уилсон бол америкийн поп-хөгжмийн түүхийн бүхий л цаг үеийн хамгийн шилдэг хөгжмийн зохиолчид зүй ёсоор орно. Тэрээр сэтгэцийн эмгэгтэй гэдэг нь хэнд ч мэдээж. Гэтэл энэ бас юу ч биш. Түүний хамтрагч Beach Boys хамтлагийн 1966 онд гаргасан Pet Sounds альбом нь стерео-гоор бичсэн байдаг. Гэтэл үүний продюссер нь өрөөсөн чих нь сонсголгүй Уилсон байж. Гэхдээ л энэ бүтээлээс нь түүний аранжировка болон шинэлэг санаанууд нь нэг биш харин ч гурван чихээр сонсохоор мэдрэгддэг. 


3. Америкчуудын хамгийн хайртай ерөнхийлөгч Аддисоны өвчтэй байсан

АНУ-ын ерөнхийлөгч шиг хүнд хөдөлмөр байхгүй гэдгийг дэлхий даяараа мэднэ. Үл ялиг сэтгэцийн гажигтай ч юм уу, хүмүүн бус сэтгэлтэй, хүн байвал ямар вэ дээ.
Жон Фицжеральд Кеннеди бол магадгүй америкчуудын хамгийн хайртай ерөнхийлөгч ч байж мэдэх. Гэхдээ түүнийг Аддисоны өвчтэй байсан гэдгийг тэр бүрий хүн мэдэхгүй. 100 мянган хүнд нэг, АНУ-д бол нэг сая хүнд 40-60 тохиолддог энэ өвчнөөр эрхэм ерөнхийлөгч шаналж байж. Энэ өвчин хүнд ажиллах эрч хүч өгдөг нэг ёсны шатахуун болдог адреналин үүсгэдэг булчирхайг гэмтээдэг хамгийн аймшигт өвчин.
Кеннеди  энэ өвчнөөр  1940-өөд оноос  өвдөж эхэлсэн ч түүнийг ерөнхийлөгч болсон 1960-аад онд бас л нууц хэвээр байж. Тэр харин энэ өвчин түүнийг албан үүргээ гүйцэтгэхэд нь садаа болж чадахгүй гэж эрс хэлдэг байжээ.


2. “Грэмми” шагнал хүртсэн хараагүй хөгжимчин

Стивленд Хардэуэй Жадкинс төрснийхөө дараахан л сохорсон ч поп хөгжмийн түүнхээ хамгийн алдартай аялгуунуудыг зохиосон хүн. Түүний нэр өнөөдөр ч рок-н-роллын алдрын танхимд дуурсаастай бий. Түүнээс гадна тэрээр хэзээ нэгэн цагт микрофоны өмнө дуулж байсан шилдгийн шилдэг гоцлоочийн нэг яахын аргагүй мөн. Стивийг төгөлдөр хуур дээр дарж байхыг нь л олон хүн мэднэ. Гэхдээ энэ бол түүний ганц амжилт биш. Тэр бүхий л хөгжим дээр тоглодог байсан. Тэр таван шилдэг альбом дараалан гаргаж байлаа.


1.    Унших гажигтай алдарт зохиолч

Агата Криста гэхээр мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Орчин үеийн детектив зохиолын жагсаалд түүний бүтээл бүхэл бүтэн хороо, дивиз болох биз. Тэр үнэхээр бүхий л цаг үеийн хамгийн өндөр амжилт үзүүлсэн зохиолчдын нэгэнд орно. Түүний ном манай дэлхий дээр дөрвөн тэрбум хувь зарагдсан гэсэн нэг тоо бий. Харин тэр унших чадварын дутагдал болох дислекси гэдэг өвчинтэй байж. Энэ бол бичсэн үг, үе, авиануудыг хольж буруу унших гажиг. Гэхдээ л тэр өөрийнхөө борлуулсан бүтээлээрээ Шекспиртэй өрсөлдөж байгаа цор ганц зохиолч шүү дээ.

0 Сэтгэгдэл
Gaihaltai yumaa...
Хамгийн их уншсан