Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.ДАШЗЭВЭГ: “РИО ТИНТО” ШУДАРГА БУС АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын гавьяат эдийн засагч, Монгол дээд сургуулийн захирал Н.Дашзэвэгтэй ашигт малтмалын орлого, Оюу толгойн гэрээний талаар ярилцлаа.

-Оюу толгойн баяжмалын экспорт хоёр дахь удаагаа хойшиллоо. Энэ талаар юу хэлэх вэ?

-Оюу толгой компани борлуулалтын гэрээгээ үзүүлэхгүй байгаа юм билээ. Ямар үнээр худалдах, хэдэн төгрөгийн орлого олох,  түүнийгээ хаана байршуулах гээд Монголын талын Төлөөлөн удирдах зөвлөлийн гурван гишүүнд үзүүлэхгүй байна гэсэн. Энэ бол Компанийн тухай хууль зөрчсөн хэрэг. Их мөнгөн дүнтэй ийм том гэрээг Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулах ёстой. Зүгээр л гүйцэтгэх захирлын хэмжээнд асуудлыг шийднэ гэдэг нь  Монголчуудыг дорд үзэж,  доримжилж байна гэсэн үг. Ер нь, энэ бол Монгол Улсыг хэн ч биш л гэж үзэж байгаа явдал. Иймээс манай улсын Засгийн газар үүнийг зөвшөөрөх ёсгүй. Хэнд, ямар үнээр, хэдэн жилийн хугацаанд бүтээгдэхүүн  худалдах гэрээ хийсэн гэдгийг мэдэх эрхтэй. Монголын Оюу толгойн баяжмал зэсээс гадна алт, молибдени, мөнгө гээд өөр үнэт метальтай. Энэ металиудыг яаж, ямар үнээр тооцсон нь нууц байна. Тэгэхээр “Рио Тинто” шударга бус ажиллаж байгаа юм. Үүнтэй  Монгол улсын Засгийн газар хатуу тэмцэж, өөрийн баялгийн үнэ цэнэ орлогыг мэдэж байх ёстой гэж бодож байна.
-Улсын төсөв бүрдэлт ямар байна вэ?
-Ашигт малтмалын үнэ хямдраад улсын төсвийн төлөвлөсөн орлого тасрах нь ойлгомжтой.
-Ер нь, та ашигт малтмалын үнэ цаашид  ямар байх бол?
-Бид нүүрсээ худалдаж чадахгүй байгаа нь улсын төсөв тасрахад хүргэж  байна шүү дээ. Би саяхан Австралийн нүүрсний ханшийг харахад нэг тонн нүүрсний хилийн үнэ 120 ам.доллар байна лээ. Тэгэхээр манайх нэг тонн нүүрсээ 53-55 ам.доллараар зарж байгаа. Энэ нь Бид нүүрсээ зарж чадахгүй байна гэсэн үг. Хятад гэсэн ганцхан зах зээл рүү тэмүүлэхээр манай нүүрсийг хямд авах бодлого баримтлана шүү дээ.
-Энэ байдлаас гарах гарц хаана байна вэ?
-Бид Оросын далайн боомтод нүүрсээ хүргэж байж л хятад манай нүүрсийг өндөр үнээр авна. Тэр болтол хамгийн хямд, бүр алдагдалтай үнэ санал болгоно.
-Нүүрсний үнэ хямд байгааг дэлхийн эдийн засгийн хямралтай хол­бодог. Эдийн засагч хүний хувьд та юу гэж тайлбарлах вэ?
-Ер нь, дэлхийн эдийн засаг нөлөө үзүүлж байгаа. Европын холбооны эдийн засаг сайн сэргэж чадахгүй байна. Энэ нь түүхий эдийн үнэд бас нөлөөлж байна. Зэсийн үнэ ч бас 7000 ам.доллараас буучихлаа. Зэс, нүүрс хоёр манай эдийн засгийн гол ноён нуруу. Харин  манай зэс Лондонгийн биржийн үнээр худалдаалагддаг тул яаж ч чадахгүй жишгийг нь дагадаг. Үүнд, баригдахаас өөр арга зам байхгүй.  Нүүрс бол өөр. Бид худалдаа наймаагаа хийж чадахгүй байна.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
МОНЭКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗИЙГ ЭЗЭМШДЭГ. ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
МОНЭКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗИЙГ ЭЗЭМШДЭГ. ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
Хамгийн их уншсан