Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АВСТРАЛИТАЙ НҮҮРСНИЙ ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОНО

Монгол Улс Австралитай нүүрсний үнийн талаар мэдээлэл солилцож хамтран ажиллах, уул уурхайн салбарын боловсон хүчнийг сургалтад хамруулах, Байгаль орчин нийгмийн үнэлгээ хийх, орон нутаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг үнэлэх, сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Мөн Шинэ Өмнөд Уэльс мужийн их сургуулийн Уул уурхайн инженерийн сургуультай санамж бичиг байгуулж Монголын уул уурхайн салбарын мэргэжилтэн, боловсон хүчинд зориулсан дунд, богино хугацааны сургалт зохион байгуулах, Австралийн  Олон Улсын Хөгжлийн Агентлаг, уул уурхайн чиглэлээр судалгаа хийдэг байгууллага /Think tank/-тай холбоо тогтоон мэдээллийн сан байгуулах, судалгаа хийх чиглэлээр хамтран ажиллахаар  тохиролцсон байна.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан