Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бөхөд “дурласан” Р.Гончигдорж гишүүний хуулийг Ерөнхийлөгч чагтлав


Дэлгэр монголоороо дэнж хотойтол наадах наадам айсуй. Айргийн үнэр хамар цоргиж, гийнгоон дуу, эрхий мэргэн харваачдын уухай хадаасан дэлхийд байхгүй монгол наадам дөхөхөөр хэн хүнгүй энэ жилийн наадмын түрүүг хэн магнайлж, ямар бөх улсын цолонд хүрэх бол гээд ам уралдан ярьцгаадаг. Улсын их баяр наадмыг үндэсний бөхгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүн бүрийг зурагтын өмнө уяж, бид ч бөхчүүдийн уран мэх, ухаан шаардсан барилдааныг нүд салгалгүй ширтэн заримдаа хоорондоо мөрийцэж, бүр нутаг нутгаараа талцан маргалдах нь ч бий. Бөхчүүд нутаг усаараа нэгдэн гал болон гарч наадмынхаа бэлтгэлийг базааж буй энэ өдрүүдэд УИХ-ын чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулчихлаа. 2003 онд буюу Ардын хувьсгалын 82 жилийн ойн өмнөхөн мөн л “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж байв. Тухайн үед улсын наадамд зургаа давбал улсын харцага, найм давбал улсын гарьд цол олгоно гэсэн заалт орж байсан юм. Гэтэл одоо улсын наадамд түрүүлж арслан цол авсан л бол хоёр удаа үзүүрлэвэл “аварга” цол, түрүүлчихвэл даян аварга цол өгнө гэх хачирхалтай заалт оруулаад чуулган ирц багатай байгааг далимдуулан баасан гарагийн хуралдаанаар баталчихлаа. Наадмын өм­нө ийн хуульд өөрчлөлт оруулсанд Мон­гол бөхийн холбооны удирдлагууд, бөх шүүмжлэгч, судлаачид бухимдуу байна.

УИХ-ын гишүүн Р.Гон­чигдорж нарын гишүүдийн санаачилсан уг хуулиар улсын баяр наадамд 1024 бөх зодоглосон тохиолдолд арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө уг бөхөд аварга цол олгож, 10 давчихвал Даян аварга цол олгох болов.

Харин Үндэсний их баяр наадамд найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан цол олгох аж. Энэ тухай Р.Гончигдорж “Үндэсний бөхөд өрсөлдөөн нэмэгдэж байна. Энэ спортоор хичээллэх залуусын тоо ч жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Тиймээс тэдний тэмүүлэл, итгэл үнэмшилд нь томоохон хувь нэмэр оруулах үүднээс уг хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Нөгөөтэйгүүр сүүлийн 23 жил манайд дархан аварга байгаагүй. Уламжлалаар байгаагүй “далай” аварга гэх нэр томъёо бий болсон. Манайд “далай” гэсэн чимэг байснаас бус цол байгаагүй юм билээ. Тиймээс далай аварга гэсэн шатлалыг хүчингүй болгож, аварга, даян, дархан аварга гэж өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгалаа. Ингэснээр дархан аваргууд төрөх боломжтой” хэмээн ярив. 

Түүний батлуулсан хуулиар 1990-иэд оны сүүлч 2000-аад оны эхээр зургаан заан гэж шуугиулж явсан бөхчүүдийн хоёр нь болох одоогийн даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар дархан аварга цол хүртэхээр байна. Харин улсын гарьд Б.Гантогтох “арслан” цол хүртэнэ. Тэрээр төрийнхөө их баяр наадамд гурван удаа найм давж, үзүүрлэсэн юм.

Хуулийн төсөл анх орж ирэхдээ арслан цолтой бөх үзүүрлэвэл аварга, түрүүлбэл даян аварга цол олгоно гэсэн хувилбартай байсныг энэ удаад батлахдаа түрүүлж арслан цол авсан бөх хэмээн засч залруулсан байлаа. Учир нь мөнгөн медаль 4-5 удаа хүртлээ ч бид алт авсан гэж ярьдаггүй. Гэтэл түрүүлээгүй хүнд “аварга” цол өгөх нь монгол бөхийн үнэ цэнийг алдагдуулж, эрт дээр үеэс дээдэлж ирсэн үндэсний бөхийнхөө нэр хүндийг сэвтээх нь гэсэн ширүүн маргаан бөхчүүд, бөх сонирхогчид дунд үүсээд байсан юм. Гишүүн маань үүнийгээ “цэвэрхэн” гэгч нь тайлбарлаж байна лээ. Тэрээр “Аварга, арслан нь үндэсний бөхийн дээд цол. Өрсөлдөөн их байгаа үед үзүүрлэнэ гэдэг том даваа. Тиймээс гурван удаа үзүүрлэсэн тохиолдолд арслан цол олгохоор хуульчиллаа. 1024 бөх барилдах тэгш ойтой жилүүдэд арслан цолтой бөх ес давбал аварга, түрүүлбэл даян аварга цол олгох юм. Түрүүлээгүй бөх аварга болох ёсгүй. Улсдаа түрүүлсэн арслан цолтой бөх аварга болох тухай болзол тогтоож өглөө” гэв. Монгол төрийнхөө их наадамд дөрөв түрүүлсэн Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт дархан аварга цол өгөхтэй хэн ч маргахгүй биз. Яагаад гэвэл монгол түмнийг шуугиулсан барилдаан гаргаж, бяр чадлаа гайхуулан үндэснийхээ их баяр наадамд дөрвөн удаа түрүүлсэн учраас тэдний хүч хөдөлмөрийг үнэлэх нь зүйтэй байх.

Түүний анхлан оруулж ирсэн хуулийн хувилбараар Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ “аварга” цол хүртэхээр байна. Тэрээр улсын их баяр наадамд таван удаа үзүүрлэсэн юм. Гишүүн маань нутгийнхаа бөхийг “аварга” болоогүйд харамссандаа түүнд зориулж хууль батлах нь хэмээн бөх сонирхогчид үзэж байсан юм. Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ “Арслан, аварга цолонд дүйцүүлэн цол олгож байгаа хэрнээ бусад давааг орхиж байгаа нь буруу. Ер нь дүйцүүлэн олгохыг судалгаагаар олонхи эсэргүүцдэг. Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол УИХ-аар биш мэргэжлийнх нь холбоонд эрхийг нь өгөх байдлаар хуульчилж болдоггүй юм уу” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Түүнчлэн уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “УИХ бүх зүйлд хутгалддаг байж болохгүй. Энэ мэт зүйлийг мэргэжлийнх нь холбоод шийддэг байх ёстой. Эрхийг нь өгдөг баймаар юм” гээд уг хуулийн төсөлд санал бодлоо хэлэхгүй гээд тус байнгын хорооны дарга А.Бакейгаас энэ асуудлаас чөлөөлж өгөхийг хүсч байсан юм.

Ер нь монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшсон үндэсний бөхийн тухай ярихдаа болгоомжтой хандах ёстойг дээрх ярианууд харуулж байна. Нөгөөтэйгүүр Монгол бөхийн холбоонд энэ эрхийг нь өгч, гаргасан шийдвэрт нь УИХ-ын бүтцийн байгууллага хяналт тавьдаг байж яагаад болохгүй гэж. Р.Гончигдорж нарын гишүүдийн өөрчилсөн уг хууль энэ жилийн Үндэсний их баяр наадмаар мөрдөгдөх байв. Олон хүний дургүйцлийг төрүүлсэн уг хуульд ашгүй Ерөнхийлөгч маань хориг тавьсан байна. Тэрээр “УИХ-ын долдугаар сарын 5-ны хуралдаанаар баталж, мөн өдрийн 16.00 цагт Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэнтэй танилцлаа. Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд, дээр дурьдсан үндэслэлээр уг хуульд бүхэлд нь хориг тавьж байна” гэжээ. Ерөнхийлөгч сонгуульд идэвхтэй оролцсон бөхчүүдэд цол олгохын тулд гаргаж байгаа хууль хэмээн олон нийтийн дунд хардлага төрүүлээд байсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд ямар ч байсан хориг тавьж энэхүү хардлагыг няцаалаа. Монгол түмний бахархал үндэсний бөхийн тухай хуулийг долоо хэмжиж нэг огтолж байж өөрчлөх нь зүйд нийцэх юм.  

0 Сэтгэгдэл
erunhiilugch sain bna Бөхийн найрааг хуульчлаасай аймаг дүүргийн наадам үзэхийн аргагүй болоод байнаа
2 МОНХ ШИГ БОХЧVVД ХУРДАН ТОРООСЭЙ 20 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЯМАР ИХ ООРЧИЛДОГ ЮМ БЭ ТЭР БОЛОР ГЭДЭГ НОХОР АРХАНГАЙН БОХ БИЛЭГТ ДЭВЖЭЭ АХАЛДАГ БААГИЙ БИЗДЭЭ ООРОО ХУУЛЬ САНААЧИЛААД СОНИН БИШ VV
zubuu zub baruldaxgui tsol awna gej yu bcan yum be. arai ch de.
цолны найраа жинхэнэ утгаараа УИХ дотор явагддаг юм байна ард түмээн
Сүхбат Ерөнхийлөгчийн сонгуульд элбэгээг дэмжсэний шангаа авч дархан аварга болох гэж л энэ хуулийг батлууллаа Элбэгээ хориг тавьж худлаа шоудлаа Одоо нэгэнт баталсан хуулийг яах юм Тийм биз дээ наадам болох гэж байхад бандан тас биз дээ Элбэгээ ингэж овжин загнаж шоу хийгээд яг хэрэг дээрээ энэ хуулийн захиалагч нь шүү дээ Мөраа баллах гэж хориг тавьж жүжиглэж байгаа юм
Бөхчүүд сонгуулиар намд элсэж нам дагаж далдаганасны гор нь ингээд нэг ч түрүүлээгүй шалны алчуур шиг шороотой бөх аварга болж сонгуульдсан аварга дархан аварга болж байна даа хөөрхий
Ямар ч шалтгаангүйгээр барилдахаа больсон эрүүл саруул бөхчүүдээс цолыг нь хурааж авах хэрэгтэй. Сүүлдээ бүр аль нэг намд элсээд цолоо ахиулж байх санаатай Жинхэнэ Монгол улсын Ерөнхийлөгч гэж үүнийг хэлдэг юм. Одоо ахиж сонгогдох биш буруу зүйл бүрт нь сайн хориг тавьж байхгүй бол 76 и л ж и г нүүд хурлаа ч хийж чадахгүй арай дэндүү байгаа шүү Ерөнхийлөгч өө.
Хэл амыг дарах дүр эсгэх заль мэх гээд л ...
ashgui dee
zuv, erunhiilugchuu, bitgii demjeerei. Buhchuudiig denduu davruulj bna
sain baina, iim zavharsan um gej yu baidagiin. avraga tsolnii ner hundiig unagaah um bolno. turuulj chadaadgui hun avraga bish baisan uchiraas l turuulj ter hundtei tsoliig avaagui gesen ug. Gonchigoo chadahgui umandaa orootsoldoj buhchuudiig uls turiin togloom bolgoj baihiin orond usee samnahaa bodoo
Хамгийн их уншсан