Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шар мөрний лаг шаварыг зайлууллаа

Энэ зургийг харахад бараг галав юүлж байна уу гэлтэй санагдаж байгаа биз. Гэвч энэ бол гамшиг осол биш, Хятадын Хенан мужид орших аварга том далангаар лаг шавар бүхий голын усыг зайлуулах нэг ажиллагаа юм. Шар мөрний лаг шавартай 30 сая тонн усыг зайлуулах энэ ажлыг 13 дахь жилдээ хийж байгаад бөгөөд энэ хугацаанд 390 сая тонныг ийм аргаар голын уснаас ялган авсан байна. 154 метр өндөр, 1317 метр өргөн энэхүү даланг зургаан жилийн хугацаанд 3,5 тэрбум ам.долларын төсвөөр барьж, 2000 онд ашиглалтад оруулсан юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан