Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Найман тэрбум ам.доллараар үнэлэгдэх зэсийн баяжмалтай агуулах суларч эхлэв


“Оюу толгой”-н боловсруулсан  зэсийн баяжмалын экспорт хоёр ч удаа хойшилсон. Харин өнөөдрөөс экспортод гаргаж эхлэх нь. Урд нь эхлээд “Рио Тинто”-гийн хүсэлтээр, дараа нь Засгийн газар “Рио Тинто” Монгол Улсын Компанийн тухай хуулийг зөрчсөн тул экспортын нээлтэд төлөөллөө оруулахгүй хэмээн мэдэгдсэн учраас хойшлуулсан билээ. Хууль зөрчсөн гэдэг нь Засгийн газар хувь эзэмшигч тул хэдэн хувийн зэс, алт, мөнгөний баяжмал хэнд хэдээр зарах ямар гэрээ хийснийг мэдэх, танилцах эрхтэй гэж байсан юм. Мөн бусад дагалдах металуудыг нь хэдээр яаж үнэлж байгаа нь тодорхойгүй бай­сан гэдэг. Дээрээс хэдэн төг­рө­гийн орлого олж хаана байр­­шуулж буй мэдээлэл нь Монголын төрд ил тод байх ёстой гэсэн шаардлага тавь­сан. Оюу толгой ордод ашигт малтмалын 3.1 тэр­бум тонн баялаг, 1.4 тонн нөөц бий. Баяжуулах үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажил­лаж эхэлсэн үед жилд дунд­жаар 450 тонн цэвэр зэс, 330 мянган унци алт га­рах баяжмал үйлдвэрлэнэ. Баяж­малд нь үүнээс гадна молиб­дени, мөнгө гээд дагалдах металууд байгаа. Энэ бүгдийг хэрхэн тооцож баяжмалаа экспортлохыг монголчууд мэдэх эрхтэй, үүрэгтэй юм.

Ингээд зэсийн баяжмалын экспорт нь хоёр дахь удаагаа гацаанд ороод байсан. Гэвч өчигдөр Засгийн газрын тэргүүн Оюу толгойн зэсийн баяжмалын экспортыг эхлүүлэх гэнэтийн шийдвэр гаргажээ.  Тэгэхээр хоёр тал энэ талаар тохиролцоонд хүрсэн бололтой. Он дуустал “Оюу толгой”-гоос 300 гаруй  мянган тонн зэсийн баяжмал экспортод гаргана гэж төлөвлөж байсан. Одоо тус компанийн агуулахад 400 орчим мянган тонн зэсийн баяжмал бий гэсэн. Тэгэхээр ирэх хагас жилд дээрх төлөвлөгөө нь давж биелэх бололтой. Үүний үнийн дүн нь ойролцоогоор найман тэрбум ам.доллар болж буй аж.

Уг зэсийн баяжмалыг ил уурхайгаас олборлосон хүдрээ боловсруулан гаргана. Оюутолгойн баяжуулах үйлдвэр нь одоогоор хоногт 100 мянга, жилд 35 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Иймд эхний үе шатанд өдөрт 2000, жилд 730 мянган тонн баяжмал үйлдвэрлэх юм. Ил уурхайн хүдрийн зэсийн дундаж агуулга 0.6 хувь. Ийм агуулгатай хүдрийг баяжуулаад 25 хувийн зэсийн агуулгатай баяжмал болгон үйлдвэрлэх аж. Өөрөөр хэлбэл нэг тонн хүдэрт зургаан кг зэс орж байхад, баяжуулсны дараа нэг тонн баяжмалд 250 кг зэс болгож экспортолно гэсэн үг.

Харин далд уурхайгаас хоёр орчим хувийн зэсийн агуулгатай хүдэр олборлож, ил уурхайн хүдэртэйгээ дундажлаад 1.8 орчим хувийн зэсийн агуулгатай хүдрийг 2019 оноос баяжуулна гэж байгаа. Далд уурхай нь 2016 оноос ашиглалтад орно. Оюу толгой орд зардал бага шаарддаг уурхай. Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүний дөрөвний нэгтэй тэнцэх л  зардал гаргана. Товчхондоо нэг кг зэсийн баяжмал үйлдвэрлэх зардал нь түүнийг дөрөв хуваасантай л тэнцэх юм. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд хоёр сая тонн баяжмал үйлдвэрлэж, экспортлох болно. 

Эдүүгээ гацаад байсан баяжмалын экспорт ийнхүү   тохиролцоонд хүрлээ. Гэсэн ч анхны хөрөнгө оруулалтын зардлын их хэмжээний хэтрэлт,  төрд төлөх роялтигийн 30-40 хувьтай тэнцэх менежментийн төлбөрийн маргаантай асууд­лууд шил шилээ даран шийдлээ хүлээж байна. Монголчууд гадаадын хөрөнгө оруулагчдыг хавчих бус хамгийн гол нь шударга, ил тод, хариуцлагатай байхыг л хүсч буй учраас тэдэнд ч тавих ёстой шаардлага хүлээх ёстой хариуцлагаа үүрүүлэх нь зүй биз.  


Оюу толгой маргаашнаас эхлэн зэсийн баяжмалаа экспортлоно

Удтал хойшилсон Оюу толгойн экспорт маргаашаас эхлэх гэж байгаа тухай Австралийн “The Age” сонин Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлснээс иш татан мэдээллээ.  Д.Ганхуяг “Оюу толгойн экспортын гэрээнд ямар нэг асуудал байхгүй. Тээвэрлэлт долдугаар сарын 9-нөөс эхэлнэ” хэмээн мэдэгдсэн юм.
Хятад руу түүхий эдээ экспортлох явц өнгөрсөн сард гэхэд хоёр ч удаа хойшилсны нэг нь Оюу толгойн экспортын худалдааны гүйлгээг Монголын банкуудаар дамжуулан хийх ёстой гэсэн Засгийн газрын шаардлагатай холбоотой байсан юм.
Оюу толгойн экспорт яг маргааш эхлэх эсэх талаар “Рио Тинто”-гийн зүгээс харин албан ёсны мэдээлэл гаргаагүй байна. Ямартай ч, одоо Оюу толгойд Хятад руу тээвэрлэхээр бэлтгэсэн 400 мянган тонн зэсийн баяжмал хадгалагдаж байгаа аж. Хэрэв үүнийг анх төлөвлөж байсан ёсоор экспортод гаргасан бол Монгол Улс татварын орлогод хоёр сая ам.доллар төвлөрүүлэх байсан хэмээн Улаанбаатарт ажилладаг эдийн засгийн шинжээч Дэйл Чой дээрх сонинд ярьжээ. Тэрээр хэлэхдээ “Төслийн экспортыг хойшлуулснаараа өдөрт л хэдэн саяар нь алдагдал хүлээж байна. Хөрөнгө оруулагчид гэдэг маш хянамгай болгоомжтой хүмүүс учраас үүн шиг алдааг давтахыг хүсэхгүй шүү дээ” гэсэн юм.
Гэвч сар шахам хойшилсны эцэст Рио Тинто Засгийн газартай учраа олсон бололтой. Уул уурхайн сайд өчигдөр Твиттерт бичихдээ төслийн худалдааны орлого “Оюу толгой” компанийн Монгол дахь бүртгэлтэй дансаар дамжина хэмээн мэдэгдсэн. Магадгүй үүгээр хоёр талын маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн бололтой.

0 Сэтгэгдэл
Тоогоо буруу бичиж будилуулж огчээ
найман тэрбум ам.доллар???? Aguulahad bgaa bayajmalaaraa ,Shuud hurungu oruulaltaa nuhuh yum bnshtee... Setguulchid jaahan barimjaatai bmaar yumaa!!
СОРЬЦЫН ХЯНАЛТГҮЙ Л АЛТ ГАРГАХ ГЭЭД БАЙГАА ЮМ ДАА, ЭНЭ ТАЛ ДЭЭР ДУГАРАХ ХҮН БАЙДАГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА
Хамгийн их уншсан