Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюу толгойн баяжмалыг экспортолж эхэллээ


“Оюу толгой”-н боловсруулсан зэсийн баяжмалыг өнөөдөр экспортолохоор машинд ачиж бэлэн болгожээ. Хятад руу түүхий эдээ экспортлох явц өнгөрсөн сард гэхэд хоёр ч удаа хойшилсны шалтгаан нь Оюу толгойн экспортын худалдааны гүйлгээг Монголын банкуудаар дамжуулан хийх ёстой гэсэн Засгийн газрын шаардлагатай холбоотой байсан юм. Мөн зэсийн баяжмалаас гадна бусад дагалдах баялгийн үнэ ханш тодорхойгүй байсан учир хойшлуулах бас нэгэн шалтгаан байсан гэх.

Энэ асуудлыг шийдсэнээр ийн экспортолж байгаа юм. Оюу толгой ордод ашигт малтмалын 3.1 тэр¬бум тонн баялаг, 1.4 тонн нөөц бий. Баяжуулах үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажил¬лаж эхэлсэн үед жилд дунд¬жаар 450 тонн цэвэр зэс, 330 мянган унци алт га¬рах баяжмал үйлдвэрлэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан