Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын ерөнхийлөгчөөр сэтгүүлч дахиад сонгогдлоо

Монгол Улсын өнөөгийн ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж саяхан болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялаад байна. Нийт сонгогчдынх нь 64 хувь оролцсон сонгуулиар түүний төлөө сонгогчдын талаас жаахан илүү хувь нь саналаа өгсөн юм. Хүн амын дунд Элбэгдорж улстөрчөөсөө гадна, мэргэжлийн сэтгүүлч гэдгээрээ алдартай юм. 1980-аад оны сүүлчээр тэр Монгол Улсад өөрчлөн байгуулалт, ил тод байдлыг сурталчилдаг байсан анхны чөлөөт сонины ерөнхий редактор байж, телевизийн анхны төрийн бус суваг нээхэд оролцож байжээ. Энэ бүхнийхээ төлөө тэр “Чөлөөт хэвлэлийн од” шагнал хүр тэж байсан юм.
Эдйин засагт Цахиагийн Элбэгдорж уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулсан гэж болно. Сүүлийн дөрвөн жилдбайгалийн баялаг, ашигт малтмалаа боловсруулах замаар тус улсын эдийн засаг эрчимтэй өсч ДНБ-ний нь өсөлт жилд 17 хувь хүрээд байгаа юм гэж Эхо планеты сайтад бичжээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан