Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДЭЛХИЙН ДӨРВӨН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ АВЛИГА ӨГДӨГ

“ Transparency International” байгууллага нь “Дэлхийн авлигын хэмжүүр -2013” судалгааны үр дүнг өчигдөр олон нийтэд хүргэлээ. Судалгаанд 107 орны 114 мянган хүнээс асуулга авсан байна.
Асуулгад оролцсон хүмүүсийн 27 хувь нь сүүлийн нэг жилийн дотор төрийн болон олон нийтийн байгууллагуудтай ажиллахдаа хахууль өгч байсан гэсэн хариулт өгчээ.
Асуулгад оролцсон хүмүүсийн гуравны хоёр нь танилын харилцаа нь ажлаа бүтээхэд тусалдаг гэж. Асуулгад оролцсон хүмүүсийн 54 хувь нь Засгийн газрын гишүүд хувийн ашиг сонирхлоо жирийн иргэдийн эрх ашгаас дээгүүр тавьдаг гэсэн хариулт өгч. Ерөнхийдөө асуулгад оролцсон хүний дийлэнх нь авлигыг маш ноцтой асуудал болсон гэж үзжээ.
Мөн олонх нь тус улсад авлигын байдал улам л дордож байгаа гэсэн хариулт өгсөн байх юм. Хачирхалтай нь, уламжлал ёсоор авлига хамгийн бага гэгддэг байсан орнууд, тухайлбал АНУ, Их Британи, Франц, Герман, Австралийн оршин суугчид ч авлига улам газар авч байна гэсэн хариулт өгчээ.Харин Бельги, Гүрж, Руанд, Суданы иргэд авлигын хэмжээ багассан гэсэн байна. Эндээ Бельги улс л юу юм гэхээс сүүлийн хоёр улс нь нэгэн үе дэлхийн хэмжээнд авлигад хамгийн ихээр автсан байсан. Тэгэхээр таагүй үзүүлэлт ямар ч байсан тодорхой хэмжээгээр багассан гэж хүмүүст мэдрэгдсэн бололтой.
Япон, Киргиз, Өмнөд Солонгос, Казахстан, Дани, Финлянд, Латвийн хувьд авлигын байдал огт өөрчлөгдөөгүй, өмнөх жилийнхтэй адил байгаа гэж хүмүүс үзэж.
Бельги, Австрали, Канад, Дани, Гүрж, Япон, Португали гэсэн улсын иргэд өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал хахууль өгөх нь таван хувиар багассан гэсэн хариу гарчээ.
Асуулгад оролцсон хүмүүсийн 9,9 -5 хувь нь авлигын нарийн зохион байгуулалттай үйлдэлд оролцож байсан гэж хариулсан орнуудын тоонд АНУ, Их Британи хоёр ч багтсан байх юм. Харин асуулгад оролцсон хүмүүсийн 30-39,9 хувь авилга өгч байсан гэж хариулсан орон нэлээд хэд байв.Ерөнхийдөө асуулгад оролцогсдын дийлэнх нь хамгийн их авлигад автсан салбараар цагдаагийн газар, шүүхийг тодруулсан бол удаах байранд боловсролын болон эрүүл мэндийн салбар оржээ.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан