Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Хишигжаргалын шарга үрээ түрүүллээ

Үндэсний их баяр наадам, Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92  жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьд уралдааны түрүүгээр Булган аймгийн Могод сумын харьяат Монгол Улсын алдарт уяад Д.Хишигжаргалын шарга үрээ тодорлоо. Энэхүү шарга үрээ нь даагандаа АХ-ын 90 жилийн ойд аман хүзүүдэж байсныг морины хорхойтнууд андахгүй мэдэх биз.
Аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын ААУ Чоймболын Дэмчигцоодолын хүү ААУ Д.Эрболдын тэргүүн хонгор үрээ хурдаллаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын Батжаргалын Чулуунбатын унаган адуу бөгөөд даагандаа Өмнөговийн 80 жил, Говьшанхын хурд уралдаануудад айрагдаж, шүдлэндээ говийн бүсийн даншиг болон Есөнзүйлийн даншигт түрүүлсэн юм.
Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Босоо хийморь галын уяач Т.Зулзүсэмийн хонгор үрээг НАУ Баатарчулууны Дашдорж уяж хурдлууллаа. Энэ хонгор үрээ нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын уяач Аръяабазарын Баярмагнайн унаган адуу аж.
Айргийн дөрөвт Увс аймгийн Зүүнговь сумын уяач Цагаачийн Баярхүүгийн цавьдар үрээ хурдаллаа.
Айргийн тавд алдарт Монгол хээр азарганы дүү Төв аймгийн Сэргэлэн сумын ААУ Баттулгын Сүхбаатарын хээр үрээ хурдаллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан