Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР”-Т БАЙГУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

1. Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Засгийн газрын 2009 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”, Засгийн Газрын “2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн дагуу “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-т баригдах үйлдвэрүүдийн бүтээнд байгуулалтанд хамтран ажиллах хуулийн этгээдийг урьдчилсан шалгаруулалтад оролцохыг урьж байна.

2. Шалгаруулалтад дор дурьдсан үйлдвэрүүдийг байгуулах төсөл /төсөл гэдэгт төсөл хөтөлбөр, урьдчилсан болон нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл/ боловсруулан оролцоно уу.

Үүнд:
•    Металлургийн коксын үйлдвэр
•    Зэсийн үйлдвэр
•    Хорголжин төмрийн үйлдвэр
•    Ангижруулсан төмрийн үйлдвэр
•    Нүүрс хийжүүлэх үйлдвэр
•    Дулааны цахилгаан станц
•    Аж үйлдвэрийн цогцолборыг түшиглэн хөгжих боломжтой хөнгөн үйлдвэрүүд
3.Сонирхсонхуулийн этгээдурьдчилсаншалгаруулалтын баримт бичгийг2013 оны06-р сарын21-нээс 2013 оны07-р сарын22-ны өдөрхүртэл 09:00-17:00 цагийн хооронд дордурдсанхаягаархүлээн авч болно.

4.Шалгаруулалтын баримт бичгийг 2013 оны07-р сарын23-наас 2013 оны08-р сарын01-ний 15:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

5. Гадаадын этгээд оролцох эрхтэй бөгөөд баримт бичгийг Монгол, Англи хэл дээр ирүүлнэ.

Улаанбаатар хот 14210, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Энхтайваны өргөн чөлөө 15А, “BOOBSH” ХХК-ийн байр,
501 тоот
Утас: 77106799,77106899
Факс:976-77106899


Вэб: www.mofa.gov.mn, www.ssic.mn, www.uildverjilt.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан