Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол авлигаар дэлхийд тэргүүлэх шахав

Монгол улс авлигын индексээ бууруулж, авлига хээл хахуультай тэмцэхэд том дэвшил гаргаж байна хэмээн хөөрцөглөж байсан нь саяхан. Гэвч дэлхий нийтийн өмнө монголчуудын чихийг халууцуулж, нүүр улайлгадаг авлига хэмээх ичгүүр даравч далдайна, булавч бултайна гэгчээр байсаар л байгааг “Transparency International” олон улсад зарлалаа. Тус байгууллага 107 оронд авлигын тухай олон нийтийн санал асуулга явуулан, түүндээ үндэслэн авлигад хамгийн ихээр автсан орнуудыг нэрлэхэд Монгол хоёрт жагссан байна.  
Олон улсын авлигын барометр хэмээн нэрлэсэн энэхүү жагсаалтын эхэнд орсон Африкийн Либеритэй бараг нэг ижил тооны хувиар Монгол хоёрт бичигдэж, Венесуэль, Зимбабве, Мексик, Парагвай, Орос, Нигери, Замби гэсэн орнуудыг хүртэл “ардаа хаясан” байх юм.
“Transparency International”-ын дээрх судалгаанд оролцсон манай хүмүүсийн 86 хувь нь авлига маш ноцтой асуудал болтлоо газар авч даамжирсан,  77 хувь нь төрийн албан тушаалтнууд нь авлига авдаг, 66 хувь нь цагдаа, хууль хяналтын байгууллага авлигад автсан гэж хариулснаас үндэслэн хамгийн авлига ихтэй орнуудын жагсаалтад Монгол Улс хоёрдугаарт орно хэмээн эрэмбэлсэн аж. Тэгвэл нэгдүгээрт орсон Либерид гэхэд санал асуулгад оролцогчдын мөн 86 хувь нь авлига улс орны хамгийн ноцтой асуудал болтлоо хүндэрсэн гэж хариулсан аж. Харин манай хойноос мөн л авлига ихтэйд тооцогдсон Венесуэль, Зимбабве, Мексик зэрэг орнуудын хувьд судалгаанд оролцогчдын 79-83 хувь нь авлигыг улс орныхоо хамгийн ноцтой асуудал болоод байна гэж үзжээ.
“Transparency International”,” USAID” зэрэг олон улсын байгууллагын үнэлэлт дүгнэлтээс иш аван “USA Today”, “The Wall Street Journal” сонинд энэ тухай мэдээлэхдээ Монголын тухай ингэж бичжээ.
 “Монгол улс ДНБ-ий өсөлт нь 12,3 хувьд хүрснээр 2012 онд эдийн засаг нь  хамгийн хурдацтайгаар өсч буй орон хэмээн Олон улсын валютын сангаас зарласан. Гэвч авлига, хээл хахууль улс орныхоо хөгжил цэцэглэлт төдийгүй ардчилалд хүртэл заналхийлэх ноцтой асуудал болоод байгааг USAID анхааруулж байна. Тус улс ардчилал, зах зээлийн нийгэмд хурдацтайгаар шилжин орох үеэс хүнд суртал газар авч, улмаар авлига даамжирсан юм. Судалгаанд оролцсон монголчуудын 50 шахам хувь нь авлига сүүлийн хоёр жилд илүүтэй нэмэгдсэн гэж хариулсны зэрэгцээ төрийн албан тушаалтнууд авлигад автсан гэдэгт 77 хувь нь итгэлтэй байгаагаа хэлсэн юм. Мөн та сүүлийн 12 сарын хугацаанд авлига өгсөн үү гэсэн асуултад оролцогчдын 35 орчим хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж, мөн хууль шүүхийн байгууллагад хахууль өгсөн гэдгээ хэлсэн юм. Түүнчлэн улс төрийн намууд авлигад ихээр автсан гэж оролцогчдын 65 хувь нь үзэж байсан” гэж “USA Today”-д бичжээ.
Олон улсын “Transparency International” байгууллага авлигын барометрээс гадна авлигын индекс гэж гаргадаг. Тэрхүү индексээр улс орнуудыг жагсаахдаа бие даасан 12 байгууллагын дүгнэлт мэдээлэл, 13 судалгааны дүн дээр үндэслэдэг боловч авлига гэдэг угаас хөшигний цаана дандаа далд нууц явагддаг байтал бодитой мэт үнэлж цэгнэх нь өөрөө үндэслэлтэй дүгнэлт болж чадахгүй гэсэн шүүмжлэл байдаг. Ямартай ч тэр индексийн жагсаалтаар бол манай улс 2011 онд 120-д жагсч байсан бол 2012 онд 94 болж урагшлан, бага ч гэсэн ахиц гарлаа хэмээж байсан билээ. Тэгвэл энэ индексээр авлигын эсрэг амжилттай тэмцэж байна гэсэн маань  “Transparency International”-ийн өөр нэг судалгаагаар няцаагдсаныг юу гэж ойлгож, алинд нь итгэх болж байна вэ. Эхний индекс бол цэвэр олон улсын байгууллагын судалгаа, баримт, мэдээлэл сэлтэд үндэслэж гаргадаг, нэлээн ярвигтай процессын дүнд гардаг учраас ихэнх орон эргэлзэнгүй хандаж, эсэргүүцэх нь ч бий. Харин сүүлчийнх нь буюу авлигын барометр хэмээх манай “манлайлаад” байгаа жагсаалтыг тухайн орных нь иргэдийн санал асуулгын дүн дээр үндэслэж байгаа учраас үнэнд илүү ойртоно гэж үзэхэд буруудахгүй биз.  
Ямартай ч, Монгол авлигын түвшнээрээ төрийн асар том механизмтай Орос,Мексик, Венесуэль зэрэг томоохон улсуудыг ч, Нигери, Замби зэрэг Африкийн жижиг орнуудыг дагуулахааргүй дэлхийд “тэргүүлэгч” болчихоод байгааг олон улсын шинжээчид бидэнд дахин нэг удаа санууллаа.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
аа чөтгөр гэж. хоёрт орсон байхдаа яадаг юм. Түрүүлэх байсан юм.
unen hudalaag medehgui ch ortoi baih shuu! emneleg , tsagdaagin baiguulaga bol avdag ni unen shuu dee! Elbegdorj yu hiigeed baina . hiih ymgui ym shig l baigaad baigaa
Sanal asuulgad heden hun yamar hvmvvs orsoniig medeh heregtei. Undesgui zuild bid ingej byhimdah yun
tvrvvleh baisan ym bish vv
tvrvvleh baisan ym bish vv
tvrvvleh baisan ym bish vv
авилгачдаа алдаг хуультай болё
Dandaa hudlaa um bcihij baih ym , World Corruption index geed haigaad uz ,
Manaihanch mundag uymaa
Manaihanch Mundas uymaa.
БОЛЬЁ ОО
Medeej AN iinhan gadaadaas mash ih avilga avch baigaa
Хамгийн их уншсан