Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Польшид цус сорогчдын оршуулга олджээ


Польшийн Гливице хотын ойролцоо барилгын ажил хийж байсан ажилчид хэсэг араг яс олж археологчдыг дууджээ. Гэтэл хүмүүсийг оршуулахдаа толгойг нь тасдан хөлийнх нь тушаа тавьсан, заримынх нь аманд чулуу зуулгаж орхисон байж гэнэ. Судлаач мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол славяны орнуудад загалмайтны эрин үеийн эхээр цус сорогч гэсэн хүмүүсийг ингэж оршуулдаг байсан гэнэ. Толгойг нь тасалдаг нь дахин босч ирж хүмүүст заналхийлэхгүй, чулуу тоосго зуулгадаг нь дахин хүний цус сорохыг нь хааж байгаа хэрэг байж. Чулуу зуулгадаг нь XYI  зуунд италийн Венецэд олон хүн тахлаар нас барж байх үед хүний цус дахин уулгахгүй хэмээн домнож байснаас үүдэлтэй аж. 2012 онд Болгарт бас иймэрхүү хоёр ч араг яс олж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан