Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилснийг МАН эсэргүүцэж байна

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, УТХ-ийн дарга Н.Дэмбэрэл, жанжин Сүхбаатарын зээ Д.Сүхжаргалмаа нар МАН-ын байр “Тусгаар тогтнолын ордон”-д хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчийн өчигдрийн хуралдаанаас нийслэлийн төв талбай, жанжин Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж “Чингис хааны нэрэмжит талбай” гэж нэрийдэх болсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Тэд “Сүхбаатар бол Энэтхэгийн Жавхарал Неру, Туркийнхээр бол Ата Турк юм. Гэтэл хэдэн арван жил “Жанжин Сүхбаатарын талбай” гэж нэрлэгдсээр ирснийг өөрчилж байгаа нь түүхээ гуйвуулж байгаа хэрэг, ард түмний хүсэл зоригоос  хазайсан үйлдэл боллоо” гэлээ.
Хэвлэлийн хуралд МАН-ын ахмад гишүүд, Сүхбаатар судлаачид оролцсон байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан