Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Талбайгаа хөшөөгөөр дүүргэдэг ард түмэн

Монголчууд эрт цагт хөлөг баатрууддаа гэрэлт хөшөө босгодог байж. Түүхэн үйл явдалд зориулан бас хөшөө босгож байсан. Культигины хөшөөг энд дурдаж болно.
Харин социализмын өрнүүн байгуулалтын үед сум суурин газрууд ихэвчлэн мал сүрэг, Лениний хөшөө босгодог байсан бол одоо энэ уламжлал улам бүр хүрээгээ тэлэн дуунд, түүхэн хүмүүстээ зориулан хөшөө дурсгал босгодог болсон нь муу зүйл биш. Харин энэ нь сүүлдээ хийрхэл болон хэн дуртай нь юуны ч хамаагүй хөшөө босгодог болоод байгаа нь ямар юм бол.
Ямар нэгэн төрийн бус байгууллага, хөдөлгөөн нэг санаа гаргадаг, дэвшүүлдэг. Эсвэл хэн нэгэн уран барималч нэг загвар гаргадаг. Аль  нь ч буруу биш, үүх түүхээ сурталчлах, түүхэн хүмүүсийнхээ нэр алдрыг мөнхжүүлэх талаар  санаа тавьж, ур ухаанаа дайчилж байгаа нь тэдний буруу биш. Гагцхүү тэр бүхнийг хаана байрлуулах вэ, тэр нь хот орчин, гудамж талбайтайгаа хэр зохицон нийлж байна вэ гэдгийг төр засаг, тухайн орон нутгийн эрх барих байгууллагууд анхаарч энэ бүхнийг зүгээр л гарын үсэг зурах төдийгөөр биш, хот байгуулалт орчинтой нь харгалзаж, мэргэжлийн хүмүүстэй ярьж зөвлөж байхад илүүдэхгүй л болов уу.
Өмнө хэлсэнчлэн нэгэн цагт таван хошуу малын баримал, Лениний цээж баримал, эсвэл сансрын пуужин байсан газарт өнөөдөр нутгийн нэгэн алдартан, эзэн богд Чингис хааны хөшөө сүндэрлэх болж.
Нэг талбайд хэд хэдэн хөшөөтэй аймаг сумын төв нэг биш  бий. Ховд аймгийн төвд нутгийн удирдлагын ордны нь өмнөх талбайд / урьд Ард Аюушийн талбай гэдэг байсан / өнөөдөр лавтай гурав дөрвөн хөшөө бий.
Талбайн голд  Ард Аюушийн хуйлаастай бичиг барьсан зогсоо хөшөө бий. Түүний хойхонтой яг нутгийн удирдлагын ордны үүднээ Галданбошгитын хөшөөг байрлуулсан.  Үүнээс урагшлаад хөгжимт драмын театрын үүднээ “Тунгалаг Буянт” дуунд зориулсан хөшөө бий. Энэ дунд бас тэнгэрт хөөрч байгаа пуужингийн дүрс бүхий хөшөө ч юм уу, баримал ч юм уу нэг юм байсан, одоо байгаа эсэхийг бүү мэд. Ийн Ховд аймгийн төв талбайд лавтай дөрвөн хөшөө байна.
Хэнтий аймгийн төв Өндөрхаан байна. Энд саяхан босгосон эзэн богд Чингис хааны баруун хойш хараад зогсч байгаа морьтой хөшөөнөөс аваад бүүр эрт байгуулсан улсын баатрын хөшөө зэрэг хэд хэдэн хөшөө бий.
Дорноговь аймгийн төв цэцэрлэгт Засаг дарга асан Ж.Батсуурийн Хятадад хийлгэсэн Ноён хутаг Равжаагийн цээж баримал сүүлд босгосон хөшөө хоёр зэрэгцээд байж байгаа, Түүний баруухантай ардын хувьсгалын ойд зориулсан цамхаг бас бий.
Хамгийн сүүлийн жишээ нь нийслэлийн төв талбай болж байна. Энд Чингис хааны цогцолборын хашөөнүүд байна. Хоёр хүү хааных нь хөшөө, өрлөг жанжнуудын нь хөшөөтэй нийлээд нэгэн цогцолбор. Талбайн голд жанжин Сүхбаатарын хөшөө 67 дахь жилдээ байж байна.
Ийнхүү хэн дуртай хүн нь, ард түмэнд таалагдах гэсэн дарга удирдлага бүр нэг хөшөө нэмээд байвал нэг талбай бүү хэл нэг аймаг сумын төв, багадах юм биш үү.
Газар нь байдаг юм гэхэд өмнө дурдсанчлан уран барилга, архитектур төлөвлөлт талаасаа орчин ахуйдаа хэр нийцэж зохицож байгаа бодолцож хөшөө дурсгал босгож баймаар санагдах юун.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
хи хи хи
Марзан юм манай Монголоор их байх юм.Хөшөө дурсгал босгосноороо бид хөгждөг бол мөн ч хол хөгжсөн байх байсан даа.Ядаж газар мундсан мю шиг төв талбай дээрээ 2 3-аар нь босгодог нь юу юм.Тэгээдб ас тэр хөшөөнийх эзэд нь голцуу цагтаа улс орныг удирдаж байгаад буусан дарга нар.Ямар гавьяа байгуулсан нь үл мэдэгдэх Энэбишийн хөшөөг буулгаад тэр Булганд нь аваачвал барав.
Удахгүй Чингэсийн талбайтай болоод суумал том болон морьтой хөшөөнүүдийг уг талбайдаа байрлуулаад ирхээр бүх юм цэгцэрэх байлгүй.Манай төрийн түшээд газаргүй юм шиг жижиг царайлах юм.Налайх хотын дунд том талбай гаргаач.Толгой гэж олгой нөхдүүд шүү!!
taltaigaa tarbazavruin easaar hiisen hoshoogoor duurge
Хамгийн их уншсан