Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францад 15 настай охиныг аварга загас тасар татжээ

Францын Сен-Полийн арлын тохойд эргээс ердөө таван метрийн зайд аймшигт явдал болж 15 настай серфингист охиныг аварга загас бүхлээр нь үмхээд авсан байна. Аврагчид тэр дороо ирсэн ч охины ердөө л цээжин биеийг салгаж авсан байна. Үйл явдал яах ийхийн зуургүй болж хэн  ч түүнд тусалж чадаагүй гэжээ. Охин энд амрахаар эх газраас найз охинтойгоо хамт ирсэн гэнэ. Аврагчдын хэлж байгаагаар бол энд сүүлийн хэдэн жилийн туршид аварга загас үзэгдээгүй гэнэ. Наран шарлагын газрыг тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа юм байна.
Тавдугаар сард бас эндэхийн Реюньон арлын дэргэдэх Бризон де Сен-Жиль наран шарлагын газарт бал сараа тэмдэглэж явсан 36 настай эрэгтэй аварга загасанд баригдаж амь алдаж байсан юм.

Ц.Хас

2 Сэтгэгдэл
Yg tm shuu
Herwee daraa ni acooltai taarval тасар татна gej yu bolohiig uzuuleed ugnu uu!
Муу новшийг finning голговол таарна
Хамгийн их уншсан