Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР” ХК АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн дэд бүтцийг барьж байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХК-нд дараахь ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. Өрсөлдөхүйц цалин, эвсэг хамт олон таныг хүлээж байна.

Албаны нэр:
- Захиргаа, удирдлага, дотоод хяналтын алба
- Барилга, инженер, архитектурын алба

Ажлын байрны нэр:
1. Хуульч
2. Гэрээний хуульч
3. Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн
4. Барилгын инженер
5. Төмөр замын инженер
 
Тавигдах шаардлага:
-Тухайн мэргэжлээрээ их, дээд сургууль төгссөн. /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол давуу тал болно/
-Мэргэжлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
-Асуудал боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай байх.
-Багаар ажиллах, олон нийттэй харилцах чадвар эзэмшсэн байх.
-Компьютерын хэрэглээний программууд дээр ажилладаг байх.
-Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай.
 
- Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт /Жич:Өргөдлийн маягтыг www.ssic.mn сайтаас татаж авна уу./
-Иргэний үнэмлэхийн хуулбар
-Диплом, гэрчилгээний хуулбар
- Цээж зураг 2%
 
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд материалаа бүрдүүлэн 2013 оны 07 дугаар сарын 31-ний дотор доорх хаягаар ирж бүртгүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Энхтайваны өргөн чөлөө, “BOOBSH” XXК-ийн байр, 502 тоот
Утас: (+976) 99083225, Факс: (+976) 77106799
И-Мэйл: info@ssic.mn, Веб сайт: www.ssic.mn

0 Сэтгэгдэл
ene mash mundag tosol, battulga saidyg ih demjij baigaa, ene tom tosliig buteen baiguulj chadwal mongol uls hogjliin manlaid hurch chadna.
Хамгийн их уншсан