Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Ун гадаадын хэвлэлд 1 сая доллараар ярилцлага өгнө

Солонгосын дайн дууссаны 60 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан гадаадын аль нэг хэвлэл надаас ярилцлага авахыг хүсч нэг сая доллар төлчихвөл  их  удирдагч Ким Чен Ун ярилцахад бэлэн гэж  БНАСАУ-ын засаг захиргаа гадаадын хэвлэлүүдэд урилга илгээжээ. Солонгосын дайн дууссаны 60 жилийн ой долдугаар сарын 27-нд болох юм. Умард Солонгосын эрх баригчид Ким Чен Уныг эрх барьж эхэлснээс хойш гадаадын хэвлэл мэдээллийн сурвалжлагчдыг нэг биш удлаа урьж байгаа юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард пуужин хөөргөх үеэрээ хэвлэлийнхнийг урьсан боловч яг хөөргөх өдөр нь тодорхойгүй байснаас  энэ үйл явдлыг гадаадан нэг ч хэвлэл бодитоор үзүүлж чадаагүй юм.
2011 оны арванхоёрдугаар сараас эцэг Ким Чен Ирийнхээ халааг авч БНАСАУ-г удирдаж байгаа Ким Чен Ун өөрийнхөө олон улс дахь нэр хүндээ дээшлүүлэх гэж нэг биш удаа оролдож байгаа юм.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан