Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянзүрх, Зайсан орчмын шинэ барилгуудыг дулаанаар хангахгүй

Сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж, дулааны хэрэглээ эрс өссөн. Гэтэл хотын зүүн хэсэгт дулаан доголдох нөхцөл үүсээд байгаа аж. Тиймээс Зайсан орчим, Баянзүрх дүүргийн зарим хэсэгт шинээр дулаан олгох зөвшөөрөл өгөхийг түр цуцалжээ. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 88 барилгад 64.29 Гкал/цаг дулааны хэрэгцээ шаардагдаж буй юм. Үүнээс Баянгол дүүрэгт 35, Хан-Уул дүүрэгт 22, Баянзүрх дүүрэгт 22 барилга зөвшөөрөлгүй сүндэрлээд байна. Жишээ нь, “Саруул Тэнгэр” хороолол барилгын зөвшөөрөлгүйн улмаас өнгөрсөн онд дулаанд холбогдож чадаагүй. Өөрсдөө галлаж, жижиг станцаар халаасан гэнэ. Харин энэ жил УБДС компанид дахин хандаад байгаа аж. Дур зоргоороо барилгаа босгочихоод “Нэгэнт дуусчихсан өндөр барилгыг нураалтай биш, заавал дулаан, цахилгаан залгуулна” гэх хандлага барилгын компанийн дунд түгээмэл болсныг дээрх нөхцөл харуулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан