Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

6.2 кг алт нууцаар хил давуулах гэж байсныг илрүүлжээ

Замын-Үүд-Эрээний чиглэлийн 3510 дугаар ачааны галт тэрэгний доод хөндийд хууль бусаар 6.2 кг алт нууж улсын хилээр нэвтрэхийг оролдсон үйлдлийг Замын-Үүдийн Хилийн 0108 дугаар ангийн шалгалт хамгаалалтын заставын ахлах байлдагч О.Баясгалан илрүүлжээ. Хил хамгаалах байгууллагын түүхт 80 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд улсын хил дээр найдвартай хамгаалалт явагдаж байна. Энэ сарын 18-ны өдрийн 13:40 цагийн үед гарсан энэхүү зөрчлийг Хилийн тагнуулын алба үргэлжлүүлэн шалгаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан