Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Токиог зорьсон Boeing 787 Бостонд эргэж буужээ

АНУ-ын Бостоноос японы нийслэл Токиог зорьж ниссэн Boeing 787 Dreamliner онгоц Бостондоо эргэж буухад хүрчээ. Онгоцны ниссэний дараа багийнхан түлшний шахуурганы заалт шаардлага хангахгүй байгаагаас урьдчилан сэргийлэх үүднээс

эргэж буух нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн гэнэ.
Гэхдээ онгоц агаарт хөөрөөд зургаан цаг болсны дараа эргэж буужээ. Japan Airlines агаарын компани одоо ийм онгоц наймтай ч цаашид 43-ыг авахаар гэрээ байгуулаад байгаа юм.
Энэ нь Boeing-ийн шинэ загварын анхны ийм тохиолдол биш. 2011 оны сүүлчээс зах зээлд орж ирсэн “мөрөөдлийн хөлөг” гэгдээд байгаа энэ онгоц  нэг биш удаа ийм доголдол гаргаснаас нислэгийг нь тодорхой хугацаагаар хааж хүртэл байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан