Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН ИРЭХ САРЫН 3-НД БОЛНО

Шинэчлэлийн Засгийн газар долоо хоног бүрийн бямба гарагт хуралддаг ч сайдууд амарсан тул Засгийн газрын ээлжит хуралдаан болсонгүй.Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийн дагуу сайдууд өнгөрсөн мягмар гарагаас эхлэн 10 хоногийн хугацаатай амралт авсан юм. Наадмын дараа намар залгаж өвлийн бэлтгэлээ базаахаар тал бүрт ажил өрнөдөг ч Засгийн газрын танхимын сайд нарын хувьд амралт нь эхлэв.Ерөнхий сайд тэргүүтэй олонхи сайд амарсан тул Шадар сайд ар талыг хариуцан үлдээд байна. Гадаадаас ирэх зочид төлөөлөгчид олон байгаа тул Гадаад харилцааны сайд Л.Болд мөн амрах завгүй ажиллаж байгаа юм.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан ирэх сарын 3-нд хуралдах юм байна. Энэ үеэр сайдууд цуглаж, хариуцсан салбартаа тулгамдаж буй асуудлуудаа ярилцах нь.

С.Заяа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан