Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пиво их уух уралдааны ялагч нь нас баржээ

Испанид болсон богино хугацаанд хамгийн их шар айраг уух уралдаанд түрүүлсэн эр зүрх нь хаагдсаны улмаас эмнэлэгт нас баржээ. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлж байгаагаар бол тэр 20 минутын хугацаанд зургаан литр шар айраг уугаад тэмцээний дараа бие нь зүгээр байжээ. Гэтэл гэнэт бие нь эвгүйрхсэн тул эмнэлэгт хүргэгдэж тэндээ зүрх нь хаагдсан байна.  Ялагч нэгэнт нас барсан болохоор тэмцээн зохион байгуулагчид арга хэмжээгээ завсарлуулж хойшлуулсан байна. Уралдаан зохион байгуулж байсан Хеа-и-Труйольст гурван өдрийн эмгэнэл зарлажээ.
2010 онд Перу улсад бас “Хэн надаас их уух вэ” нэртэй архи их уух тэмцээнд ялагч нас барж, тэмцээнд оролцсон таван ч хүн эмнэлэгт хүргэгдэж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан