БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
“Хадгаламж” банкны харилцагчид тэвдэх хэрэггүй гэлээ
“Хадгаламж” банкийг төрийн өмчид Төрийн банкинд нэгтгэж байгаа тухай асуудлаар Монгол банкны Хяналт шалгалтын албаны захирал Д.Ганбат, Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Хадгаламж”-ийн харилцагчид тэвдэх хэрэггүй гэлээ.
“Хадгаламж” банкийг өөр банктай нэгтгэж байгаа нь харилцагчдад нь нөлөөлөх үү гэсэн сэтгүүлчийн асуултад тэд “Нэг банк нөгөөтэйгээ нэгдсэнээр харилцагчдад ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхгүй. Ногоон өнгөтэй нэр хаяг нь Төрийн банк гэсэн цэнхэр өнгөтэй л болж байгаа хэрэг” гэж хариуллаа.
Харилцагч аж ахуйн нэгж, иргэдэд ямар нэгэн эрсдэл учрахгүй хуучнаараа үлдэж, зээл төлбөр, хадгаламж бүгд шинэ банкинд өвлөгдөнө, ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Иргэд, аж ахуй эрхлэгчид сандарч тэвдэж хэрэггүй, тайван байх хэрэгтэй гэсэн юм. “Хадгаламж” банк нь улсын хэмжээнд 1,7 сая харилцагчтай юм байна.
Харин “Хадгаламж” банкны 3268 ажилтан, ажиллагсдын тухайд энэ долоо хоногт багтаан шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн юм.
Ганц хувь нийлүүлэгчтэй “Хадгаламж” банкны эзэн Ш.Батхүү нь 12 компанитай, эдгээрийн авсан зээл нь 168 тэрбум төгрөг болсон байхад банкны нийт хөрөнгө нь 80 тэрбум юм байна. Ийн авсан зээл нь нийт хөрөнгөөсөө нэг дахин их болж төлбөрийн чадвар муудсан нь Монгол банкнаас арилжааны банкуудад тавьдаг шаардлага хангаж чадахгүй болсон нь нэгэнт ил болсон тул ийн Төрийн банктай нэгтгэж байгаа гэлээ. Мөн энэ нь дөнгөж сая ч гарч ирж байгаа зүйл биш тус банкны үйл ажиллагааг бүр 2011 оноос шалгаж эхэлсэн, эцсийн дүн нь одоо л гарч байгаа гэсэн юм.

0 Сэтгэгдэл