АМ.ДОЛЛАРЫН ХАНШ САРЫН ДОТОР 41.57 ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ
2013 оны 7 сарын 23
Монголбанкны албан ханш өчигдөр буюу даваа гарагт 8.63 төгрөгөөр нэмэгдлээ. Хамгийн сүүлд энэ сарын 18-ны өдөр 1470.36 байсан албан ханш ийнхүү өссөнөөр арилжааны банкуудын авах, зарах ханшид нөлөөлж 1490 хүргэлээ. Өчигдрийн байдлаар Хаан, Хас банк 1989, Голомт, Капитал, Худалдаа хөгжлийн банк 1490 төгрөгөөр зарах ханшаа тогтоосон байв. Харин Төрийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк 1491 хүргэж хамгийн өндөр тогтоожээ. Улаанбаатар хотын банкны зарах ханш хамгийн хямд буюу 1487 төгрөгөөр тогтсон байв. Төв банкнаас тогтоодог албан ханш нь өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад 41.57 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Наадам өнгөрч буй энэ үед олон улсын зах зээлд валютын ханш суларч байгааг харууллаа. Тухайлбал, ам.доллар фунтын эсрэг 1.1 хувиар, алтын эсрэг 0.9 хувиар, австрали долларын эсрэг 1.4 хувиар, канад долларын эсрэг 0.3 хувиар, Шинэ Зеланд долларын эсрэг хоёр хувиар суларсан аж. Харин ам.доллар еврогийн эсрэг 0.5 хувиар суларсан бол иенийн эсрэг -1.4 хувиар чангарчээ.
Б.Билэгт
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.