Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

14 СОЛОНГОС ИРГЭН 16 КГ АЛТ БИЕДЭЭ НУУЖ ХИЛ ГАРАХЫГ ЗАВДЖЭЭ

Урин дулаан цагт манай оронд ирэх жуулчдын тоо эрс ихэсдэг. Үүнийг дагаад хил гаалиар хориглосон бараа бүтээгдэхүүн, эд зүйл нэвтрүүлэхийг завдах тохиолдол их гардаг байна. Энэ тухай Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ч.Тамираас тодрууллаа.

-Хүмүүс хилээр нэвтрэхдээ тийм зүйлээ хураалгачихлаа гэж ярих нь элбэг. Хил гаалиар нэвтрүүлэхийг хориглосон зүйлд юу юу байдаг вэ?
-Улсын хилээр нэвтрүүлэ­хийг хориглосон эд зүйл гэдэгт Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ, ЗГ-ын шийдвэрээр улсын хилээр гаргах оруулах эсвэл зөвхөн гаргах ба оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглосон бараа, түүхий эд, эд зүйлсийг хамруулна. Үүнд, мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж хэрэгсэл, бүх төрлийн спирт, хуш модны үр-самар, тарваганы арьс, садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг, Монгол Улсад хэрэглэх болон ашиглахыг хориглосон химийн хорт бодис, цөмийн зэвсгийн гаралтай тусгай ангиллын цацраг идэвхит бодис, аюултай хог хаягдал гэх мэт 14 төрөл зүйлийн бараа бүтээгдэхүүн, эд зүйлийг зааж өгсөн байдаг. Харин тухайн зорчигч, гадаад болон дотоодын жуулчдын хувийн хэрэглээний зүйлс болох ном, сонин сэтгүүл, зургийн аппарат, тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн архи согтууруулах ундаа гэх мэт нэр бүхий зүйлсийг биедээ авч орохыг зөвшөөрдөг. Архи нэг литрээс ихгүй, пиво гурван литр хүртэл байдаг бол тамхи 200 ширхэг буюу нэг блок байна гэх мэт.
-Гаальчид сүүлийн үед хориотой эд зүйл хураасан мэдээ их дуулддаг болсон. Дийлэнх нь гадаадын иргэд байдаг болов уу?
-Ер нь, их гарна. Энэ оны эхний хагасын байдлаар 2200 орчим захиргааны зөрчил илэрч нийтдээ 280 сая орчим төгрөгийн торгууль ноогдуулаад байна. Мөн дээрх зөрчилтэй холбоотой 500 сая гаруй төгрөгийн үнэ өртөг бүхий бараа бүтээгдэхүүн хураан авч улсын орлого болгосон. Түүнчлэн, алт болон бусад үнэт метал, ангийн арьс үс, үнэт чулуу, түүх соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар гаалиар нэвтрүүлэхээр завдсан, гэмт хэргийн шинжтэй 70 орчим үйлдэл илэрч холбогдох хууль журмын дагуу шийдвэрлээд байна. Ер нь, гадаадын иргэд манай хууль тогтоомжийг төдийлөн сайн мэдэхгүй болохоор түүх соёлын үнэт өв болсон урлагийн бүтээлүүдийг хилээр гаргах гэж байгаад саатуулагдах тохиолдол их байдаг. Жишээлэхэд, саяхан Данийн иргэн өндрөөрөө 25 см орчим Авид бурханы цул алтан цутгамалыг гандангийн ойролцоо явж байгаад хувь хүнээс худалдан авч улмаар гаалиар гаргахыг завдан, саатуулагдаад байна. Уг бурхныг ССАЖЯ-наас судалж үзээд хосгүй үнэт бүтээл хэмээн тогтоосон.
 Ирж буй жуулчид, зорчигч эрхзүйн бүрэн чадвар чадамжтай иргэн хүний хувьд манай хууль тогтоомжийг судлах ёстой. Тодорхой хэмжээнд гаалийн харилцаанд оролцож буй хуулийн этгээд болохын хувьд аялж, зорчиж буй улс орныхоо хууль тогтоомжийг судлах нь өөрийнх нь үүрэг байдаг. Зам хөндлөн гарахдаа улаан гэрлээр гарах уу, ногоон гэрлээр гарах уу гэдэг шиг өөрийн эдлэх эрх, хүлээх үүргээ мэддэг байх ёстой. Хэрэв улаан гэрлээр гарвал ямар эрсдэл учирч болохыг тооцоолох нь тухайн хүний сонголт. Алт үнэт метал, үнэт чулууг хилээр гаргахыг завдсан тохиолдлуудын дийлэнхийг хятадууд үйлддэг. Ер нь, зүүн өмнөд Азийн иргэд ийм үйлдэл их гаргадаг. Саяхан 14 Солонгос иргэн биедээ 16 кг алтыг нууж гаргахыг оролдоод баригдсан.
-Ямар тохиолдолд түүх соёлын өв, үнэт бүтээлүүдийг гаалиар гаргадаг юм бол?
-Үнэт болон хосгүй үнэт өвүүдийг хилийн чанадад сэргээн засварлах, үзэсгэлэнд тавьж сурталчилах болон судалгаа шинжилгээнд хамруулах гэсэн гурван зорилгоор түр хугацаагаар гаргахыг зөвшөөрдөг.
-Зарим улс орнууд тодорхой мансууруулах төрлийн бодис, ургамлыг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Манай улсын хуульд тийм зүйл заалт байдаг уу?
-Мансууруулах бодис, түүнийг хийдэг ургамал мөн үйлдвэрлэхэд зориулагдсан багаж хэрэгслүүд гэх мэт мансууруулах нөлөөлөл, үйлчилгээ бүхий бараа бүтээгдэхүүнүүд хуулийн дагуу бүгд хориотой байдаг. Эдгээрт хэн ч зөвшөөрөл өгөх эрхгүй, ямар нэг байдлаар гаалиар нэвтрүүлэхийг хориглосон.
-Татваргүй барааны дэлгүүрээс авах архи согтууруулах ундааны хэмжээг хэрхэн тогтоодог вэ?
-Татваргүй барааны дэлгүүр нь гэдэг нь хил дээр байрладаг, Монголоос хилийн чанадад зорчиж буй зорчигч, жуулчид, элчин сайд, төлөөлөгчид, консулын ажилтнуудад үйлчлэх зориулалт бүхий ашгийн бус олон улсын эрх зүйн зохицуулалттай худалдаа үйлчилгээний төв юм.
Хэмжээний хувьд дээр хэлсэнчлэн, архи виски бол нэг литрээс ихгүй, тамхи 200 ширхэг хүртэл, пиво гурван литр гэхчлэн хуульд заасны дагуу байна. Олон улсын эрхзүйн зохицуулалт бүхий хил дээр байрладаг болохоор бараа бүтээгдэхүүнд нь татвар ноогдуулдаггүй нь гол онцлог юм.

Ж.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
16 kg gej ih too shuu end manai tom tolgoinuud holbogdson l baij taaraa
хөөрхий дөө манай гаалийнхан 16 кг илэрүүлнэ. тэрнээс бага хэмжээтэйгээ тавиад тууна ш д. олбороход зарцуулж байгаа түлш, тушааж байгаа 2-ын харьцаанаас хэд хулгайгаар гарсаныг мэдэж болох л байлтай.
гадны жуулчин нэрээр орж нөхдууд мотоцикль, өндөр хучин чадлын металл илруулэгчтэй зугаалж сайхан нинжа хийж байгаа даа гэж хардах
хөөрхий дөө манай гаалийнхан 16 кг илэрүүлнэ. тэрнээс бага хэмжээтэйгээ тавиад тууна ш д. олбороход зарцуулж байгаа түлш, тушааж байгаа 2-ын харьцаанаас хэд хулгайгаар гарсаныг мэдэж болох л байлтай.
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Элбэгдорж гэдэг манай хүн энэ өчүүхэн улсын ерөнхийлөгч хийж байхад биднийг яах ч үгүй. Суллаад л явуулчихна.
Хамгийн их уншсан