Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэтхэгт үерийн улмаас 152 хүн амь алдаад байна

Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн нутагт болсон хүчтэй үерийн улмаас 152 хүн амь алдаж, 500 мянга орчим хүн орон гэргүй болоод байна.  Хэдэн хоног дараалан орсон ширүүн борооноос үүдсэн үер  эдийн засаг, ялангуяа ХАА-д ихээхэн хохирол дагуулж байна. Нутгийн тариачдын 500 гаруй толгой мал үерт урсч үхсэн бол тус мужийн 15 районд их хэмжээний тариан талбай сүйрч, ургац авч чадахгүйд хүрээд байгаа юм байна.
Энэ зургадугаар сард мөн Энэтхэгийн Химачад-Прадеш болон Уттаракханд мужуудад бас ширүүн бороо орж голууд эргээсээ халин үерлэснээс мянга орчим хүн нэрвэгдэж, сураггүй болсон хүмүүсийг одоо болтол олоогүй байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан