Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүн малын чих бүрийн төлөө татвар төлдөг бол яана

Төр буй бол татвар буй хэмээх монголын эртний үг бий. Төр нь ард түмэндээ үйлчлэхийн тулд, нийгмийн амьдралыг олон түмний эрх ашигт нийцүүлэхийн тул татвар авдаг буй заа. Латинчууд “Мөнгө үнэртдэггүй” гэдэг гэнэ. Ийм ч болохоор төр улсууд улсын сангаа бүрдүүлэхийн тулд янз бүрийн татвар  авч ирж. Зарим нь зайлшгүй байх ёстой ч зарим нь инээд хүрэм, нэг хэсэг нь бүр эрх баригчдын үзэмжээр тогтоосон элдэв сонин татварууд байх. Дундад зуунаас хойш өнө өхүртэл дэлхийн улс орнуудын авч байгаа хамгийн сонин татварууд....

1.    Амьд яваагийн татвар. XIY  зууны үеэс Англид байсан орнуудад авч байсан татвар. Амьд байгаа хүн бүр улсын сан хөмрөгт татвар төлөх ёстой.

2.    1686 онд оросын хаан Петр I сахалд татвар оноодог болж. Зарц нар, худалдаачид, түшмэлүүд зэрэг дэвээрээ татвар нь өөр өөр. Татвараа төлөх мөнгөгүй хүнийг цөллөгт илгээж хөдөлмөрөөр нь татварыг нь төлүүлдэг байж.

3.    Төвдүүд 1920-иод онд цэргийн хэрэгцээгээ хангахын тулд чихэнд татвар ногдуулдаг байсан гэнэ. Хятадын судлаачдын бичсэнээр бол хүний, гэрийн тэжээмэл амьтны  чих бүрийн төлөө нэг мөнгөн ляны татвар төлөх ёстой байж. Барууны судлаачдын мэдээллээр бол татвараа төлж чадахгүй хүний чихийг тайрдаг, тайрсан чихнээс татвар авдаггүй байжээ.

4.    ХХ зууны эхээр оросын Алтайн хязгаарт өвөл цөөрөмд цагаан хэрэглэл угаахад 20 копеекийн  татвар оногдуулдаг байсан гэнэ. Мөн дамнуурга мөрлөн  усанд явах бүрт 2 копейкийн татвар авдаг байжээ.

5.    XYII, XYIII  зууны Англи, Шотландын хаант улсад цонхны татвар үйлчилдэг байжээ. Үүнээс болоод ядуу айл өрхүүд татвараа төлж чадахгүй болоод цонхоо тоосгоор таглан битүүлдэг байсан гэнэ. Зарим нь байшингийнхаа гадаад төрхийг алдагдуулж муухай болгохгүйн тулд цонхоо битүүлчихээд гадна нь цонхны зураг зурчихдаг байсан гэдэг. Энэ татварыг 1851 оны долдугаар сарын 24-нд л өөрчилжээ.

6.    1993 оноос Италийн Венецэд сүүдрийн татвар авдаг болж. Барилга байшин, сүүдрэвч, хөшиг гээд хотын нутаг дэвсгэрт сүүдэр үүсгэдэг бүхий л байгууллага улсад татвар төлдөг байна.

7.    Бүрх малгайн татварыг Их британи 1784-1811 онд авч байжээ. Мэдээж энэ оронд өөрийгөө хүндэлдэг хүн бүр л бүх малгай өмсдөг болохоор улсын сан хөмрөгт багагүй хувь нэмэр болсон хэрэг. Малгай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн дээрээ татвар төлсөн тухайгаа тэмдэглэдэг. Татвар төлөөгүй оёдолчдыг их хэмжээгээр торгодог, татвар төлсөн гэрчилгээг хуурамчаар үйлдвэл цаазалдаг байсан байна.

8.    Бор шувууны татвар. XVI, зарим сурвалжаар XYIII зуунд германы Вюртемберг хотод бор шувуунд татвар оногдуулдаг байсан гэнэ. Шувууд хотынхныг тайван амьдрахад нь салдаа болж байснаас тэр гэнэ. Байшин бүрийн эзэмшигч бор шувуу устгах ёстой, түүнийхээ төлөө урамшуулал авна. Харин устгаж чадаагүй бол амьд шувуу бүрийн төлөө, шагналаас хоёр дахин их татвар төлнө. Үүнээс болж үхсэн болжморын нууц наймаа цэцэглэсэн  гэдэг.

9.    Хулчгар байсны татвар. Тодруулбал цэрэгт яваагүйн татвар гэж болно. 1100-1135 онд Генрих I  хааныг төр барьж байх үед Англид эзэн хааныхаа төлөө тулаанд яваагүй хүнээс авдаг байсан татвар. Эхлээд багахан байсан ч гэсэн Иоанн хааны үед дайн самуунгүй байсан ч бүх л хэрмэл дайчнаас авах татварыг 300 дахин нэмсэн бйна.  Хулчгар байсны төлөөх татвар 300 орчим жил үйлчилсэн гэдэг.

10.    Шинэ Зеланд улс 2003 онд үхрийн унгадасанд татвар оногдуулахад дөхөж. Энэ бол агаарын бохирдлыг бууруулах Киотогийн протоколыг дэмжиж байгаа хэрэг. Үхрийн унгадас нь агаарт метан хий ялгаруулан хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг гэнэ. Олон нийтийн эсэргүүцлийн хүчээр, эрүүл ухаан дийлж Лейборист засгийн газар энэ бодлоо орхисон гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан