Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нацистын гэмт хэрэгтнийг илчилбэл 33 мянган доллараар шагнана

Германд нацистын цэргийн гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжлах хөдөлгөөн өрнөж эхэлсэн байна. Симон Визенталийн олон улсын төвөөс зохион байгуулж байгаа энэ арга хэмжээний гол зорилго нь бөөнөөр хорих, үхлийн лагериудад залхаан цээрлүүлэгч, хянагчаар ажиллаж байсан, өнөөдөр амьд сэрүүн байгаа  хүмүүсийг илрүүлэн шударга шүүхийн өмнө аваачих явдал гэнэ. Ямар нэгэн үнэн зөв, бодитой мэдээлэл өгсөн хүнийг тус сан 33 мянган доллар хүртэлх мөнгөөр урамшуулах юм байна. Германы том хотуудад Освенцимын бөөнөөр хорих лагерийн гол хаалга, гитлерийн цэргийн гэмт хэрэгтнүүдийг илчлэхийг уриалсан бичээс бүхий плакат нааж эхэлжээ.
Симон Визенталийн төвийн мэдээлснээр бол өнөөдөр Германд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн гэмт хэрэгтэн 60 орчим хүн амьд сэрүүн байгаа юм байна.
Освенцимын бөнөөр хорих лагерьт хамгаалагчаар ажиллаж байсан ч шударга шүүхээс 70 гаруй жил нуугдсан 98 настай нэгнийг өнгөрсөн тавдугаар сард Германд баривчилсан юм. Ханс Липшиш гэдэг тэр өвгөн цэргийн гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжлах ажил өрнөсний эхний золиос болж илчлэгдсэн юм. Герман улс арьсны өнгөөр ялгаварлан хоморголон устгах ажиллагааны золиос болж өнөөдөр амьд байгаа хэдэн арван еврей иргэнд 772 сая еврогийн нөхөн төлбөр өгөхөөр болсноо Германы сангийн сайд Иерусалимд хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдсэн. Бүртгэлээр амьд байгаа 56 мянган хүнд олгох энэ мөнгийг 2014-2017 онд хэсэглэн олгох юм. Энэ хүмүүсийн бараг гуравны нэг нь Израильд амьдарч байгаа юм.
Энэ хүмүүс бараг бүгдээрээ өндөр настай болж, эм тариа, харж асрах хүнгүйгээр амьдарч чадахгүйд хүрсэн болохоор нөхөн төлбөрийн энэ мөнгө тун чухал байгаа гэж тэдний эрхийг хамгаалагчид хэлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан