Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД 2333 ИРГЭН ШИНЭЭР ХАМРАГДЖЭЭ

Монголбанкнаас хэрэгжүүлж буй Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бий болгох хөтөлбөр 24 дэх өдөртөө хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд 2333 иргэн шинээр орон сууцны зээл авчээ. Жилд найман хувийн хүү төлөхөөр болж буй хүмүүст 117.9 тэрбум төгрөгийн зээл олгоод буй юм. Харин хуучин зээлээ ОСИСТТ-ны хөтөлбөрт хамруулах хүсэлтэй иргэдээс 777.4 тэрбум төгрөгийн дахин санхүүжилтийн санал иржээ. Үүнээс арилжааны банкуудад 375.8 тэрбум төгрөгийн зээл олгоод буй юм. Тодруулбал, 13267 иргэнд дахин санхүүжилт олгосон аж.
Дашрамд дуулгахад дахин санхүүжилтийн зөрүү төлбөрийг төрөөс гаргаж, арилжааны банкуудад нөхөн олгож буй юм.

Б.Билэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан