Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэмт хэрэг хийчихсэн томцуул юу бодоцгоож байдаг юм бол доо, хөөрхийс

Монголын уран сайхны “Өндөр ээж” кинон дээр Догоо авгай Улаанбаатар орохоор явж байхдаа “Муу хүү минь энэ л замаар давхиж явсан байхдаа. Юу бодож явсан бол доо” хэмээн нулимс дуслуулан бодож явдаг.
Түүн лүгээ өнгөрсөн он жилүүдэд УИХ-ын гишүүн, төрийн сайд хэмээн даналзаж явсан ч өнөөдөр хамаг булай нь захаасаа илрэн хууль шүүхийн байгууллагад дуудагдаж, зарим нь үүнээсээ айн ажил төрөл, ар гэрээ хаян гадаадад зугтааж яваа хүмүүс юу бодож байдаг юм бол доо.
Өмнө нь хэлж ярьж, хашгирч, өөрийгөө болон намаа, намын даргаа  магтан монгол улсын төлөө чухам л гал усанд орж, галзуу барын аманд гараа байтугай, толгойгоо хийх шахаж байсныг нь санаж байна аа.
Манийгаа чухам л алтан дээр суулгана, үр хүүхдийг чинь бараг л сургуульд сургахгүйгээр зүгээр байж байхад нь Кембрижийн боловсролтой болгочихно, Улаанбаатар хотыг чинь чухам л Нью-Йоркоос хол тасархай хөгжүүлнэ гээд л......
Гэтэл алга дарам газрыг ч зүлэгтэй болголгүйгээр, нийслэлийн хамаг л газрыг наймаалж дуусаад, ард түмний хөрөнгө, төрийн мөнгийг идэж зувчуулсан хэрэгтэй хуулийн байгууллагаар шалгуулаад, шүүхийн гадаа чулуу няслаад сууж  байдаг.
За тэр үедээ ч яахав чухам л “надаас мундаг, ухаантай, шалгарсан манлай удирдагч, бүхнийг мэдэгч, чадагч хүн энэ хорвоод огтоос үгүй”, “Би ч ёстой бүхнийг мэдэж бүхнийг чадаж байна даа”, “Надгүй бол энэ хорвоо, энэ Монгол Улс яана даа”, “Надад эрх мэдэл байна, энэ төрд мөнгө байна, гарын үсэг зураад, тамга дараад байна аа хө” гэж л бодож энэ нь зуурдын биш, үүрдийн юм шиг л бодож явсан улс. Тэр цагт чухам “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэг үгийг ор тас мартчихсан, ёстой зүүдэнд нь ч байхгүй явсан байлгүй.
Тийм ч болохоороо өчүүхэн ч гэсэн хүн сэтгэл байгаад, тэр нь тэр цагт “Энэ чинь хууль бус шүү дээ” хэмээн шивнэж байсан бол “Зах ёстой яршиг л байна. Манай нам мөнхийн ялагч нам, Би мөнхийн сайд даргаар төрсөн хүн. Хэн хэзээ юу гэх юм” гэж бардамнан бодож явсан болов уу. Мэдээж хамтран идэж, төрөөс луйвардсан хөрөнгө мөнгөнийхөө зохих хувийг намдаа, намын даргадаа хандивладаг байсан болохоор ямар ч цагт найдвартай хамгаалагч, ёстой “ардаа асаалттай танктай” гэж бодож яваа биз. Үнэндээ ч МАН-ын тун олон хүнийг УИХ-ын халдашгүй байдлын байнгын хороо, УИХ хамгаалаад нөмөр нөөлөгтөө авч үлдэж байсан л даа.  
Тэр цагт энэ хүмүүс яг л ийм байдлаар мянган жил болно гэж сэрүүн зүүдэлж явсан байх.
Харин одоо төр солигдож төрөл арилжигдаад, шударга ёс тогтоод ирэхийн цагт булай булхай нь илэрсэн, арай илэрч амжаагүй энэ олон хүн юу бодож явдаг юм бол доо , хөөрхий.
“Гайтай юм, тэр үед яах гэж тэр мөнгөнөөс нь идлээ дээ”, “Монголчууд үүнийг ухаад гаргаад ирнэ гэж бодсонгүй дээ” гэж бодож байдаг болов уу. Ер нь гэмшдэг болов уу. Эсвэл “За үхсэн яадаг юм, бүгдээрээ л идэж байсан даг, ямар ганцхан би идсэн биш” гэж боддог болов уу.
Эсвэл Т.Билэгт шиг сандарч тэвдээд яах арга учраа ололгүй, баригдахгүй юм шиг гадаад руу зугтаадаг юм болов уу. Эрүүл мэндийн сайд байсан Н.Хүрэлбаатар ч гэсэн дээ залуу хүн гэхэд ер нь тун ч их тэвдсэн хэрэг шүү. Зүүн өмнөд ази руу зугтаачихсан. Бүр учраа олохоо байгаад хашаа ч хамаагүй зугтаамаар болдог юм байх даа. Газрын тосны газрын Амарсайхан байна, бас л байх суух газраа олохгүй гүйгээд алга болсон.
Ё.Отгонбаяр л хөөрхий учраа ч олохоо байгаад, гэртээ согтуу уйлагнаад сууж байсан даа. Ер нь энэ хүмүүст идэх ходоод байхаас биш ичих нүүр гэж байдаг болов уу. Ухаандаа Ё.Отгонбаяр одоо Булган аймагт баяр наадмын асарт хүндлүүлээд л сууж байдаг болов уу. Юу ярьж яваа бол, бас л өнөөх коммунизм, Кембрижийн боловсрол, МАН бол агуу гээд нүүр нь ч улайхгүй, нүд нь ч бүлтийхгүй чалчиж явдаг болов уу. Ичингүйрээд дуугүйхэн доошоо хараад сууж байдаг болов уу.
Энэ зааланд сууж байгаа болон хүний дотор намайг хүнээс авлига нэхдэг гээд хэвлэлд гарсан зүйлийг уншсан хүн байгаа даа гэж боддог болов уу.
Хол гадаадад байгаа нь, ухаандаа Т.Билэгт, Амарсайхан нар наашаа эх орноодоо ярихдаа юу гэж ярьдаг бол. “Сайн байна уу, наагуур чинь  юу болж байна. Хэн хэнийг барьсан бэ, тэр булайнууд юу юу гэж мэдүүлж байгаа бол. Намайг сураглаж байна уу. Хэвлэлээр юу гарч байна” гэж асуудаг болов уу.
Харин энэ хүмүүсийн аль нь ч “За нөгөөхөө бушуухан далд хийгээрэй. Өөр хүний нэрээр, өөр данс руу хийгээрэй. Түүнийг дуугуй байлгахын тулд хэдэн төгрөг ч яамай,  өгөхөөс л биш” гэсэн үгнүүдийг бол чөлөө завгүй, ёстой утсаа улайстал ярьдаг байх л даа.
Харин өнөөдөртөө хуулийн байгууллагад дуудагдаагүй ч ерөнхийдөө оочер дараалал нь ойртож байгаа хүмүүс бол ёстой үүрээ эвдүүлсэн юм шиг тэвдэж байгаа. Төрөөс луйвардаж, ард түмнээс зувчуулсан мөнгө төгрөгөө хашаа яаж нуухав, ямар данс руу, хаанахын ямар банк руу шилжүүлэх вэ, энэ талаар мэдэж байгаа, хамтрагсдынхаа амыг яаж хамхих вэ гээд түмэн бодол толгойд нь эргэлдэж байгаа. Энд тэндэх данс бичиг, тушаал шийдвэрээ устгая гэхээр өөрөө байтугай, гар хөлийнх нь үзүүрийн хүмүүс нь бүгд байхгүй халагдаж солигдчихсон. Гэхдээ л амьд хүн аргатай гэж мөнгө  луйвардаж болдог юм чинь, мөнгөтэй байхад арыг нь аргалж болно л гэж эндүүрч яваа.
Зарим нь бол “За намайг л битгий хэлээсэй билээ” хэмээн ханцуй дотроо залбирч, амандаа маань уншиж байгаа.
Ингэлээ гээд ямар тус байхав дээ, төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёрхон нүдтэй юм чинь, хуулийн байгууллага аль хэдийнээ мөрөөр нь ороод шалгаад нягтлаад баримтжуулаад авчихсан, одоо харин өөрийг тань “яах нь вэ” гээд л хараад байж байгаа. Тэгээд ч хууль бусаар, хулгайгаар олсон юм хоол болохгүй дээ.
Хөөрхийдөө, олон хүн нойргүй хонож байгаа даа....Харин чухам юу бодож байдаг юм бол доо.....зайлуул.

0 Сэтгэгдэл
deehen ued neg sonin deer negen shog zurag tavigdsan bsan6 yag ene luivarchdin tuhai6 harin tend ene heden nuhud mungu haraguutaa l ambaarnuud bariulaad ard tumend barigduulaad bh yum gej bichsen bsan. odoo harin shogloh bish hariutslaga tootsoh shudarga tsag irsen bn. noir ni huljaad setgel ni uimreed hetsuu bgaa daa huurhii.genet bayajih setgeld haltai daa
zailuul daa, tamd yaj ochihoo bodoj baidag biz dee.....
Шорондоо суухаа бэлтгэж байвал барав. эд нар
Хамгийн их уншсан