Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Камерон МакРейн оронд хэн суух вэ

Оюу Толгой компанийн гүйцэтгэх захирал Камерон МакРэйн гурван жилийн гэрээний хугацаа ирэх арваннэгдүгээр сараар дуусгавар болж, тус компани удахгүй шинэ удирдлагатай болох аж. Одоохондоо түүний оронд очих хүний нэр тодорхойгүй байна. Энэ талаар Рио Тинто болон Оюу толгой компанийн аль аль нь мэдээллийг нууцажл байна. Камерон МакРейгээс энэ талаар тодруулахаар “Bloomberg” агентлаг хандсан ч хариу өгөхөөс татгалзжээ.
Камерон МакРейг удирдаж байх үед Оюу Толгой компани үйл ажиллагааны зардал өссөн, татвар төлөхөөс зайлсхийсэн, эцэст нь дансны гүйлгээг Монголын банкуудаар хийх ёстой гээд олон ч ярвигтай асуудлаар эрх баригчидтай санал зөрөлдөж, бас шийдэлд хүрч байсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан