Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“АХМАДЫН ОРОН СУУЦ”-Д ЯАЖ ОРОХ ВЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч санаачлан ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй, байгалийн давагдашгүй хүчин зүйлд орон гэрээ алдсан нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэд хамрагдах “Ахмадын орон сууц” хөтөлбөр НИТХ-аар батлуулсан. Хөтөлбөрт хамрагдсан иргэд зөвхөн ашиглалтын зардлаа төлөн түрээсийн гэрээгээр амьдрах юм. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Ахмадын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/720 дугаар захирамж гаргажээ. Захирамжаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс болоод “Сонгон шалгаруулах журам”-ыг баталсан байна. “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комиссыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун даргалах бөгөөд комиссын бүрэлдэхүүнд Нутгийн захиргаа удирдлагын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нар  болон Захирагчийн ажлын алба, нийслэлийн Нийгмийн даатгалын газар, Халамжийн үйлчилгээний газрыг мэргэжилтнүүд багтах аж.
Улсаас  орон сууц авч байгаагүй, Улаанбаатар хотын харъяат, сүүлийн 5 жил нийслэлд амьдарсан, өрхийн орлого нь ашиглалтын болон түрээсийн зардлаа төлөх чадвартай, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн болон ашиглалтын зардалтай тэнцэхүйц хэмжээний барьцааг төлөх чадвартай, Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, тэтгэвэр эсхүл халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй байх зэрэг шалгуурт нийцсэн байх ёстой юм. “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгохдоо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн өргөдлийн дарааллыг баримтлана гэж заажээ. Түүнчлэн “Ахмадын түрээсийн орон сууц”-ны хотхонг Нийслэлийн таван байршилд барихаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн XI хороонд дахин төлөвлөлтөд орсон айл өрхийг 300 айлын орон сууцанд түр оруулахаар шийдвэрлэсэн юм. Энэхүү орон сууцны ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Ахмадын хотхон-1” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байгуулах асуудлыг НИТХ-д өргөн барихаар болсон байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ХХК-тай ахмадад зориулсан 300 айлын орон сууц шинээр барих хэлцэл хийж, тухай бүрт нь нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсны үндсэн дээр гэрээ байгуулах, “Ногоон нуур” орчимд 360 айлын Ахмадын орон сууцны архитектур, төлөвлөлтийн зураг төслийг хянан батлах, гүйцэтгэгчийг холбогдох хууль журмын дагуу сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

2 Сэтгэгдэл
интернэтээр яаж шалгах вэ
ахмадын орон сууцанд хамрагдахад өргөдөл хэрхэн бичих талаар байвал зүгээр бна
turees geheer tsaad nastan tetgeweriin hogshchuul chini tetgewereeree uniig ni tolj huchreh uu arai unentei ym bishuu neg bol shalguurt ni tentsehgui eswel tentslee gehed tureesee tolj chadahguin bish uu
Уг нь санаачлах л юм. Даанч нэг л санаанд хүрэхгүй дутуу далимаг юм хийх юмаа
Todorhoi yum yuch alga
Tureesiin bair yumuu??? Hen n mungu bosgoh argaa olchihovoo???? Naad bairiig chin tegeed ur huuhdedee uvluulj ch bolohgui eduu?
Хамгийн их уншсан