Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

17 АЙМАГ ТАРВАГАН ТАХЛЫН ГОЛОМТТОЙ

Он гарсаар  зоонозын халдварт өвчний тохиолдол тасралтгүй бүртгэгдсээр байна. Үүнээс 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомттой бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сумын нутгаас олзворлосон мэрэгч амьтнаас тарваган тахал үүсгэгч илрүүлж, байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоогоод байна. Мөн Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Үенч сумаас тарвага үхсэн тухай мэдээлэл ирсний дагуу орон нутгийн ЗӨСТ-үүд үхэл, хорогдлын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Тарваган тахлын халдвар хэд хэдэн аймагт  бүртгэгдсний дагуу нийслэлд  тарваган тахал өвчний вирус зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэхийг ЗӨСТ-ийнхөн анхааруулж  байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан