Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Путин үнэхээр 20 кг татсан том загас барьсан уу

Оросын төрийн тэргүүн В.Путин Тува нутагт амарч, загасчилж байхдаа  21 кг татсан том цурхай загас барьсан гэнэ.  Адал явдал, экстрем спортод дуртай Ерөнхийлөгч амжилттай загасчилснаа баталгаажуулан зургаа хүртэл авахуулж.
Гэтэл Ерөнхийлөгч В.Путинийг худлаа залсан байна гэж зарим хэвлэл, интернэт блогуудаар шуугьж, түүний барьсан загасны уртыг харвал ихдээ л 10-11 кг татна хэмээн ярьж байна. Зарим нь ч бүр “В.Путиний барьсан загас том байсан нь үнэн. Гэхдээ Ерөнхийлөгчид зориулж тэр загасыг албаар хэтэртэл нь таргалуулаад түүний загасчилсан газар тавьсан. Загасыг барьсны дараа усанд шидэхэд тэр сэлж ч чадахгүй яг л чулуу шиг гүн рүү живсэн” гэж хүртэл ярьж байна.

Харин энэ ярианы тухайд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ “Зун болоод хийх ажилгүй болсон хүмүүс ярихаас өөр юу хийх вэ. Тэр загасыг хэмжиж үзэхэд би хажууд нь байсан. Яалт ч үгүй 20 кг давсан загас” гэж өгүүлжээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан