Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Осолдсон онгоцны ачааг нь хулгайлжээ

Энэ сарын эхээр АНУ-ын Флоридад “Аsiana Airlines”-ийн онгоц газардах үедээ осолдож, хоёр хүн амь үрэгдэж, 180 гаруй хүн бэртэж гэмтсэн. Гэтэл чоно борооноор гэгчээр энэ үеэр бас нэгэн хэрэг гарсан нь нисэх буудлын ажилтан сүйт бүсгүйтэйгээ хамтран осолдсон онгоцны ачаанаас нь хулгайсан хэрэг гарчээ. Тэд хулгайлсан тээшин дэх бараагаа нисэх буудлын ойролцоох “Nordstrom”-д аваачиж 5000 ам.доллараар худалдсан байна. Энэ явдлыг бүр хожуу, зарим зорчигчийн ачаа очих ёстой газраа очоогүйн дараа л олж мэджээ. Ослын дараа зарим зорчигчийн өөр нислэгээр зорьсон газар нь хүргэсэн юм. Тэр замд нь тэдний ачаанд нисэх буудлын ажилтан гар дүрсэн бололтой. Хэрвээ сэжигтнүүдийн буруутайг шүүхээр тогтоовол  дээд тал нь дөрвөн жил хорих ялаар шийтгэх ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан