Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2013.08.05
Тендер шалгаруулалтын нэр: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны эцэст цэцэрлэгт хүрээлэн байгуулах /1,6 га/
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0275
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны эцэст цэцэрлэгт хүрээлэн байгуулах /1,6 га/”–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 [нэг зуун мянга] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерийн баримт бичгийн үнийг дараах дансанд тушаана. Үүнд:
Хүлээн авагч байгууллага: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар
Хүлээн авагч банк: Нийслэлийн Төрийн сан банк
Дансны дугаар: 200051003
Гүйлгээний утга:НХААГ-13/0275 тоот тендерийн материалын үнэ
Харилцагч: Тендерт оролцогч компанийн нэр
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж орлого 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөг байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 150.000.000 /нэг зуун тавин сая/-аас багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Жилийн эцсийн санхүүгийн тайлан 2 жил /2012, 2011/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд 1 удаа 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгөөс дээш байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай
2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт.
Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журмын 2.5-д заасан мод үржүүлэх ойжуулах,  ойг нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байх.    
Тендерийн хамт 5 700 000 /таван сая долоон зуун мянга/төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2013.09.04-ний өдрийн 1400–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013.09.04-ний өдрийн, 1430 цаг-т нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй:
Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг Захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, 1001 тоот,  Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот. Утас: 75757804, мэргэжилтэн Б.Ганбат

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан