Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаасан шувууны түүх

Өвчинд шаналсан өнчин охин
Өрөвдөх сэтгэлээр шувуу хийжээ
Хийсний тоогоор нас нь уртсах
Хуучны домгийг дурсан санажээ
Ийм нэг үгтэй дуу байж билээ. Санах хүн нь санаж байгаа ч энэ дууг төрөх болсон шалтгааныг санах хүн цөөн болж. Дэлхийн түүхийг үндсээр нь эргүүлсэн ноцтой үйл явдалтай холбоотойгоор энэ дуу зохиогдсон болохоор ахин сануулахад илүүдэхгүй байх.

1945 оны наймдугаар сарын энэ өдөр Америкийн нисэх хүчний В-29 бөмбөгдөгч онгоц Японы Хирошима хот дээр цөмийн бөмбөг дэлбэлсэн юм. Цөмийн бөмбөг хаях болсон шалтгаан нь дэлхийн хоёрдугаар дайнд Америкийн гол дайсан байсан Эзэн хаант Японыг хурдан буулгаж авах.

Гэвч үр дагавар нь үнэхээр аймшигтай байсан учраас Зөвлөлт ба АНУ гэсэн хоёр их гүрэн цаашид ийм байдалд хүрэхгүй байх талаар бүх л арга хэмжээг авсан юм. Харамсалтай нь өнөөдөр “За, сүртэй юм бөмбөг дэлбэрээ л биз” гэж ярих хүн олон болж. Тиймээс цөмийн бөмбөг дэлбэрсний дараа юу болсон талаар амьд үлдсэн хүмүүс юу гэж бичсэн тухай сануулах хэрэгтэй байх.

Дэлбэрэлтийн төв орчим байсан хүмүүс агшин зуур үнс болон болсон гэдэг. Бөмбөг дэлбэрэх үед ойролцоо нисч явсан шувууд шууд агаартаа үнс болон замхарсан тухай дурсамж бий. Цөмийн бөмбөг дэлбэрэх үед банкны хажууд дугаарлаад зогсч байсан хүнээс үлдсэн сүүдэр ч бий. Дэлбэрэлтийн төвөөс хоёр км-ийн зайнд уншиж байсан сонин хүртэл халуунаас үүдэн шатаж, үүнээс хол байсан хүмүүс эхлээд аймшигтай хурц гэрэл хараад араас нь ирсэн дэлбэрэлтийн долгионд цохиулан унацгааж байсан аж. Гэртээ цонхны ойролцоо сууж байсан өсвөр насны хүүхдийг энэ дэлбэрэлтийн долгион байшингаас зэргэлдээх гудамж руу авч шидсэн байдаг.

Дэлбэрэлтийн төвөөс 19 км-ийн цаадах байрны цонх хагарч дотор нь байсан хүмүүс хүнд бэртсэн гэхээр ямар их хүчтэй тэсрэлт болсныг төсөөлж болох байх. Харин 800 метрийн зайнд байсан хүмүүсийн 90 хувь нь хэдхэн минутын дотор нас барсан. Улмаар дэлбэрэлтийн дараа үүссэн түймэр нь хоорондоо нийлж 11 ам.км газрыг бүхэлд нь бүрхэн цагт 70 км-ийн хурдтай галан торнадо буюу хуй салхи үүсгэснээр дэлбэрэлтийн долгионоос золоор амь гарсан бүгдийг юу ч үгүй шатаасан аж. Дэлбэрэлтийн агшин ба түүний дараахь хэдхэн минутын дотор 80 мянган хүн амь алдсан бол цацраг идэвхийн хордлогын улмаас дараагийн таван жилийн дотор 120 мянга гаруй хүн амиа алдсан юм.

Америкчууд өөрсдөө ч ийм үр дүн гарна чинээ тооцоогүй байсан гэдэг. Энэ дэлбэрэлтийн дараанаас л цөмийн зэвсэг гэдэг сөнөөх ямар их чадалтай, цөмийн зэвсгийг бэлдэхэд ордог уран олборлох, баяжуулах гэдэг стратегийн ямар чухал ач холбогдолтой болохыг дэлхий дахинаараа ойлгосон юм. Ийм ч болохоор “хүйтэн” дайны үед Зөвлөлт, Америк хоёр нэгнээ цөмийн зэвсгээр устгачихалгүй тэвчээд байсан хэрэг. Хот суурин, америкчууд 1945 онд, Орос 1949 онд, Их Британи 1957 онд, Франц 1960 онд, Хятад 1964 онд, Энэтхэг 1974 онд, Пакистан 1998 онд, Хойд Солонгос 2005 онд тус бүр цөмийн бөмбөг дэлбэлэн цөмийн зэвсэгтэй гүрэн гэдгээ дэлхий дахинаа мэдэгдсэн юм. Ингээд бүс нутагтаа нөлөө бүхий улс болгон цөмийн зэвсэгтэй болсон тул ураны хэрэгцээ гээч зүйл дэлхийн хэмжээнд асар нэмэгдсэн нь ойлгомжтой. Хүйтэн дайны үед Зөвлөлтийн тал манай Мардайд уран олборлож байсан нь энэ аймшигт зэвсгийн нөөцөө нөхөн сэлбэхийн тулд ч гэж ярьдаг. Зөвлөлт задраад удаагүй байхад Америк, Канадын хөрөнгө оруулалттай компани Мардайн уурхайд үргэлжлүүлэн олборлолт хийх гэрээг шинэ Засгийн газартай байгуулсан нь ч оросууд их өрөөр түрий барин уран олборлогч компанийн бас нэгэн эзэн болсны дараа олборлолт, баяжуулалтын ажиллагаанд шууд оролцон удалгүй далайн чанадын бусад хөрөнгө оруулагчидтай тохиролцоогүй болохоор олборлолтыг бүрэн зогсоосон байдаг.
Ийнхүү Зөвлөлт задран унасны дараагаар бүрэн зогсоод байсан уран олборлох ажил сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд л буцан сэргэж монголчуудын төдийгүй дэлхийн нийтийн анхаарлыг татах болсон юм.Одоо манай улсын нутагт уран олборлоно, үгүй гээд байгаа маргаан нь бодит байдал дээр их гүрнүүд аймшигт зэвсэг бэлдэх түүхий эдийг хэн эзэмших вэ гэсэн маргаан болж таарч буй юм. Тиймээс яваандаа бид хэдий эсэргүүцэвч ураны энэ их орд газрыг Америк, Орос, Хятад нь ямар нэг компанийн нэрээр олборлон эзэмшиж өөрийн болгох нь гарцаагүй. Цөмийн зэвсэгтэй орнууд хэн хэндээ итгэхгүй байгаа болохоор нэг бол өөрсдөө түрүүлж олборлоно, үгүй бол хэнд ч олборлох боломж гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа.

Одоохондоо Францын компани уран олборлолоо гээд бүгд уурлаад байгаа. Цөмийн зэвсэгтэйн дээр цөмийн эрчим хүчний технологийн түвшинээр дэлхийд тэргүүлдэг улс ураны нөөц баялгаараа дэлхийд тэргүүлдэг улсад олборлолт хийж байгаад гайхах зүйлгүй. Удалгүй Орос, Хятад, Америк, Их Британи гээд уран баяжуулах, олборлох салбарт тэргүүлдэг улсууд манай улсад олборлолт хийхээр янз бүрээр дарамт шахалт үзүүлж, мөнгө төгрөг амлаж ирэх нь гарцаагүй. Казахстантай яг адил байдал үүснэ. Зөвлөлт задарсны дараагаар Казахстан улс нь хэдхэн жилийн дотор дэлхийн №1 уран олборлон нийлүүлэгч болсон. Мэдээж сайндаа биш, гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай байсан, олон мянган хүнийг ажлын байраар хангах шаардлагатай байсан гээд дотоод шалтгаан олон. Дээр нь Хятад, Орос, Америк гээд бүх том гүрэн Казахстаны уул уурхайн олон салбараас онцлон уран олборлолтын салбарт хөрөнгө оруулалт хийх, олборлохыг хүссэн хэрэг. Ингэснээр Казахстаны нүүрс, зэс, төмөр гээд томоохон ордод олон том компани хөрөнгө оруулалт хийсэн байдгаас онцгой анхаарсан нь уран олборлох, баяжуулах салбар болж таарсан юм.

Манай улс ч эрт оройгүй яг ийм байдалтай тулгарна. Харин тэр цагт та бид биднийг төлөөлж бай гээд сонгосон өндөрлөгүүд ямар шийдвэр гаргах вэ гэдэг өөр асуудал. Уран олборлохтой холбоотой байгаль орчин, хүний цацраг идэвхит хордлого гэсэн ноцтой асуудал бий гэдгийг мартаж болохгүй.

Ямартай ч эхлэн дурдсан дууны үгийг цөмийн дэлбэрэлтийн дараа цацраг туяанд хордсон Сасаки Садако охины түүхээс улбаалан зохиосон гэдгийг сануулахад илүүдэхгүй байх. Японы домог ёсоор 1000 цаасан шувуу хийж хүнд өгвөл аз жаргалтай болдог, өвдөж зовсон хүнд өгвөл хурдан эдгэрдэг гэлцдэг аж.
Хирошимагийн бөм­бөг­дөлтийн үеэр азаар амьд үлдсэн Сасаки Садако охин цацраг идэвхийн нөлөөгөөр цусны хорт хавдар тусч, 1000 цаасан шувууны домгийг санаад хийж эхэлсэн ч 644 шувуу хийгээд бие нь дийлэлгүй өөд болсон гэдэг. Иймд энэ өдөр япончуудын төдийгүй бидний хувьд ямар ирээдүйг сонгох талаар сайтар эргэцүүлэн бодохоос өөр аргагүй өдөр юм.

8 Сэтгэгдэл
Haha hudlaa
Haha hudlaa
Хараалтай дуу гэсэн үнэн үүү
Аймаар Юм болж байсан байна шүү
Аймаар юм болж байсан байна шүү
Аймаар юм болж байсан байна
Аймаар юмаа
uneheer aimaar yumaa
Дээр үед цөмийн зэвсгээр одоо ардчилалаар устагдаг болоошив дээрэмчид.Хөрөнгөтний нийгмийг хуулбарлаад байж ичихгүй ардчилал гэнээ бид үгүй мөн тэнэг хүмүүсшүү.Манайхан далжигнуур биш шудрага төртэй түшээд нь эх оронч бол өөрснөө ашиглах эрхтэй баймаар заавал гадаадын доншууч хямдхан хэрэглэх ямар эрхтэй юм вэ?Энэ балиар феодлын нийгмээс хэзээ салж ард түмэн эх орныхоо эзэн болох юм болдоо хөөрий!!!!Америк,Англичууд ядуу буурай орны үгэнд орох ядуу түшээдийг эхлэж албаар баяжуулдаг юм гэнэлээ.Тэгхээр бусад нь өөшинд шунасан загас мэт өөрсдөө дугаарлаад зогсож байдаг тухай гадаадын хэвлэл дээр бичсэн ёгтлол уншиж байсан.Бодоод байхнай ортой ч юм шиг.
aimaar yumaa
aimaar yumaa
Хамгийн их уншсан