Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

13 САЯ ТӨГРӨГИЙН АЛТ ХИЛЭЭР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ

Буянт-Ухаа дахь гаалийн газарт өнгөрсөн ням гарагт хууль бусаар алт хил давуулахыг завдсан байна. Гаалийн байгууллагын эрсдэлийн судалгаанд үндсэлсэн хяналт шалгалт зохион байгуулж 170 грамм цэвэршүүлсэн алт, 60 грамм алттай шороо илрүүлсэн аж. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийн эзэн нь тухайн өдөр СА902 онгоцоор БНХАУ руу нисэх гэж байсан гэнэ. Гаалийн ерөнхий газрын мэргэжилтнүүд дээрх үйлдлийг урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай, санаатай үйлдэл байж болзошгүй тул цагдаагийн байгууллагад шилжүүлэн, шалгуулж байгаа аж. Хэрэг үйлдсэн хятад иргэний ачаа тээшнээс олсон цэвэр алт нь 13 сая төгрөгийн үнэтэй байсныг эх сурвалж мэдээллээ.

Б.Билэгт

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан