Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

117 хүн ослоор амь насаа алджээ

Энэ оны эхний долоон сарын байдлаар 2896 удаагийн цаг агаарын аюулт үзгэдэл, осол  бүртгэгджээ. Үүний уршигаар 117 хүн нас барж, 234.9 мянган толгой мал хорогдсон байна.
Он гарсаар объектын түймэр 2484, ой, хээрийн түймэр 128, гол, нуурын усанд хүн унасан осол 56 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 46, хүчтэй салхи, шуурга 34, аадар бороо, үерийн аюулт үзэгдэл 29 удаа гарсан бол, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 28 удаа гарчээ. Харин үйлдвэрийн осол 22, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага, аянгын аюулт үзэгдэл тус бүр 14, хүн, малын халдварт боом өвчин, үхрийн хорт салст халуурал өвчин, сум галт хэрэгслийн осол тус бүр 8 удаа, бичил уурхайн нурангины осол 7 удаа, тэсэрч дэлбэрэх бодисын осол 3 удаа, мөндөрийн аюулт үзэгдэл 2 удаа, зуд болон малын халдварт маеди весна өвчин, шүлхий, малын гоц халдварт цэцэг өвчин, хоолны хордлого тус бүр 1 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас объектын түймэрт 6.8 тэрбум, ой, хээрийн түймэрт 3.2 тэрбум, хүчтэй салхи шуурганы аюулт үзэгдэлд 618.1 сая, аадар бороо, үерийн аюулт үзэгдэлд 189.4 сая, аянгын аюулт үзэгдэлд 82.8 сая,  мал, амьтны халдварт галзуу өвчинд 13.6 сая, хүн, малын халдварт боом, үхрийн хорт салт халуурал өвчин, тэсэрч дэлбэрэх бодисын осол, үйлдвэрлэлийн ослоор нийтдээ 9.1 сая төгрөгийн хохирол иргэн болон байгууллагад учирсан байна. Гол нуурын усанд унасан ослоор 54 хүн, объектын түймрээр 40 хүн, үйлдвэрлэлийн ослоор 10 хүн, бичил уурхайн нурангины ослоор 6 хүн, аянгын аюулт үзэгдлээр 3 хүн,  ой, хээрийн түймэрт 2 хүн, аадар бороо үерийн аюулт үзэгдэл, хүчтэй салхи шуурганы улмаас тус бүр 1 хүн  амь насаа алджээ.
  Өмнөх оны мөн үеийнхээс  аюулт үзэгдэл, ослын тохиолдол 323-аар нэмэгдсэн байна. Хорогдсон, устгасан мал, тэжээвэр амьтдын тоо 2013 оны эхний 7 сард өмнөх оны мөн үеийнхээс 227.0 мян.толгойгоор их байна.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан