БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Сургалтын төлбөрөө нэмсэн сургуулиудад МОХ шаардлага хүргүүллээ
Их дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулан МОХ-ноос сургуулиудын удирдлагуудад шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад 2012-2013 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэгдүүлэх замаар хуримтлуулсан хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй болгож суралцагчид, эцэг эхчүүдэд тайлагнах, нэг оюутанд үзүүлэх үйлчилгээнд зарцуулах зардлын хэмжээг бодитойгоор тогтоох замаар сургалтын төлбөрийн хэмжээг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, санхүүгийн ил тод нээлттэй байх зарчмыг баримтлах, сургалтын төлбөрийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх зэрэг шаардлагыг хүргүүлсэн байна. Тэрчлэн зөвхөн оюутнуудын төлбөрөөр санхүүжилтээ бүрдүүлдэг сургуулиудад шинэ менежмент, санхүүжилтийг олон талаар босгох боломжтойг сануулжээ.
Жил бүрийн хичээлийн шинэ жилийн өмнө сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэгдүүлдэг болсон. Энэ жилийн тухайд МУИС төлбөрөөр 50 хувь, ШУТИС 10-13 хувь, МУБИС, ҮБТДС зэрэг сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх шийдвэр гаргасан байна.
Жил бүрийн хичээлийн шинэ жилийн өмнө сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэгдүүлдэг болсон. Энэ жилийн тухайд МУИС төлбөрөөр 50 хувь, ШУТИС 10-13 хувь, МУБИС, ҮБТДС зэрэг сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх шийдвэр гаргасан байна.
0 Сэтгэгдэл